Дахтай, чаргатай, хатирч морьдын уралдаан боллоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

Хөвсгөл аймгийн Хөвсгөл далайн мөсөн дээр энэ сарын 3-нд дахтай, чаргатай хатирч морьдын уралдаан боллоо. 14 дэх жилдээ  болж байгаа тус уралдаан нь  хоймор нутгийн зохион байгуулдаг 10 гаруй мөсний тэмцээн, уралдаануудын нэг  юм.  Энэ удаагийн тэмцээн нь гуравдугаар сарын 2-нд дахтай чарганы холбооноос зохион байгуулдаг чарганы уралдаанаар эхэлж,  гурванд мөсний баярын уралдаанаар үргэлжилсэн юм. Хоёр өдөр болсон энэхүү уралдаанд Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал зэрэг Хөвсгөлийн хойд сумдын 30 гаруй уяачид оролцжээ. Үүнээс гуравны өдрийн уралдаанд:
1. Хатгал сумын уяач Эрдэнэбатын хээр түрүү магнайд хурдлан дөрөв дэх жилдээ “аваргаллаа”.
2. Хатгал сумын уяач Жижигбаатарын хээр
3. Хатгал сумын уяач Даваанямын бор
4. Хатгал сумын уяач Бүүвэйн бор
5.  Уяач Оджий нар эхний байруудыг эзэлж, уяач нараа хошуучиллаа.  Эхний таван байранд орсон уяачид, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр амжилтаа мялаалаа. Энэ үеэр дахтай морины чарганы уралдааныг санаачлагч Төмөрсүхийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн морин спорт сургалтын төвийн хүрэл медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнасныг Биеийн тамир спортын хорооны ахмад мэргэжилтэн Сүрэнхорлоо гардууллаа.  Мөн олон жил уясан морьдоо хурдлуулсан ахмад уяач Гэндэнгончигийг аймгийн ЗДТГ-ын өргөмжлөл, марафон гүйлтийг зохион байгуулагч хамт олноос ивээн тэтгэн шагнасныг аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав гардуулжээ.

“Монгол адуу” нийгэмлэг, Морин спорт уралдааны үндэсний холбооны тэргүүн Ш.Пүрэвхүү 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна