Дугараа, Батсүх нар он гарсаар гурав дахь шагналаа хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 04 -нд

ММСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Дүнжингаравын хурд 2013” Цагаан хөтөлд амжилттай болж өнгөрлөө. Уралдааны нээлтийн үеэр  луу жилийн шилдгийн шилдгээр шалгарсан Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбоонд шагналыг нь гардуулсан юм.  Мөн энэ үеэр МУ-ын Манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзий шилдэг уяачаар шалгарлаа. Сүүлийн жилүүдэд  одтой сайхан наадаж, энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэгээр нэрлэгдэж буй тэрээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртсэн бол “Дүнжингарав”-ын дэвжээнээс нэг түрүү, хоёр айраг хүртэж шилдгээр нэрлэгдлээ. Харин шилдэг унаачаар Гансүхийн Сүхбат шалгарав. “Од” галын унаач тэрээр 2012 онд улс, бүсийн наадмаас хоёр түрүү, найман айраг хүртэн ММСУХ-ны шилдэг 9 унаачийг тэргүүлсэн  бол “Дүнжингарав 2013”-д унасан морьдоо нэг түрүү, хоёр айрагдуулан дахин шилдгээр тодорлоо.  Шинэ оны босгон дээр Шилдэг уяач, унаачаар шалгарсан Дугараа, Батсүх  ийнхүү он гарсаар гурав дахь шагналаа хүртээд байгаа нь энэ юм.

П.Ундраа 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна