Б.Отгоннасан Манлай цолоо түрүүгээр мялаав

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

Гуравдугаар сарын 3-нд Өвөрхангай аймгийн зүүн бүсийн хурдан морьдын уралдаан боллоо. Бүрд сумнаа болсон энэхүү уралдаанд дээд гурван насны 300 орчим хурдан хүлгүүд тоосоо өргөсөн байна. 

Азарга
1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Шийлэгдоржийн бор
2. Монгол улсын Манлай уяач Б.Отгоннасангийн Далай хээр
3. Аймгийн Алдарт уяач Г.Ганбаатарын саарал
4. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач Батжаргалын хээр
5. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Батзоригийн цоохор тус тус айргийн таваар хурдаллаа.

Их нас
1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уяач Болдбаатарын хүрэн
2. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Ганзоригийн хонгор
3. Булган аймгийн Рашаант сумын уяач Соёлпүрэвийн хар алаг
4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Түвшинбаярын хонгор
5. Булган аймгийн Рашаант сумын уяач Зоригийн хүрэн

Соёолон
1. Монгол улсын Манлай уяач Б.Отгоннасангийн хонгор
2. Сүхбаатар аймгийн уяач Батбаярын хүрэн
3. Булган аймгийн Рашаант сумын уяач Батбаатарын шарга
4. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Бямбасүрэнгийн хүрэн
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Отгонжигжидын халтар айраг, түрүүнд хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна