Х.Бат-Эрдэнийн сартай хээр түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн хоёр дахь уралдаан өнөөдөр Орхон аймагт болж буй. Бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийсэн “Эрдэнэт хүлэг” холбооны удирдлагууд дээрх уралдаан ихээхэн ач холбогдол өгч буй бөгөөд “Дүнжингаравын хурд-2013” уралдааны зохион байгуулах комисст орж, туршлага судалсан юм. Уралдаан эрлийз ангилалын морьдын уралдаанаар салхиа хагалж хэдхэн мөчийн өмнө барианд орсон юм. Уралдааныг Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр морь өнгөлж явсан ч барианы үзүүрт хадуурч, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр түрүү магнайгаар тодорсон юм. Хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан хээр үрээ ийнхүү амжилтаа ахиулан түрүүллээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Г.Тэмүүлэнгийн зээрд халзан, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мөнхтүвшингийн хээр хурдаллаа. Хээр үрээ “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсныг морь сонирхогчид санаж буй бизээ. Харин айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Баярцогтын хүрэн,айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын өсгий цагаан хүрэн тус тус хурдаллаа.
Түрүүлж айрагдсан морьдын фото зураг, дэлгэрэнгүй мэдээллийг бид ирэх долоо хоногт хүргэх болно. Эрхэм та бүхэн бидэнтэй хамт байгаарай.
                                                                                                                                          А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна