Т.Болдбаатарын халиун бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Орхон аймагт болж буй хаврын бүсийн уралдааны соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Од хийморийн бэлгэдэл очтой хурдан соёолонгийн уралдааныг Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхбатын цавьдар өнгөлжээ. Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Хөвсгөл зам”ХХК-ийн захирал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун хурдаллаа. Түрүү аман хүзүүний хүлгэд хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гурав, дөрөвт хурдалсаныг санаж буй бизээ. Эрдэнэтийн хаврын бүсийн уралдааны айргийн гуравт Өвөрхангай аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач Нохойцагааны цавьдар харин айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Бадрахын бор, айргийн тавд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Булган аймгийн морин спортын уяачдын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнийн халиун алаг үрээ  хурдалжээ. Ийнхүү ”Дүнжингаравын хурд” наадмын түрүү айргийн хүлгэд амжилтаа бататган хадгалсаар байна.
                                                                                                                                                            А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна