Ерөөлтийн зээрд дахин түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Орхон аймагт болж буй хаврын бүсийн уралдааны хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. 240 шандас хүлгээс цойлон гарч Ховд аймгийн Чандмань сумын уугуул С.Ерөөлтийн хүрэн морь бүсийн наадмын гурав дахь түрүүгээ хүртлээ. Хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд” бүсийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртсэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган хүлэг ийнхүү хаврын бүсийн наадмын гурван түрүүний эзэн гэсэн шинэ амжилтын эзэн боллоо. 2011 оно Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт  хурдалж, 2012 онд “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлэн давхар уяагаар  “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж түмэн олноо цэнгүүлж байсан хүрэн халзан морийг энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Харин аман хүзүүнд Завхан аймгийн  Цэцэн-Уул сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн зээрд, айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Энхцагийн зээрд, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумын уугуул Б.Баатарчулууны хул, айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул  М.Энхбатын шарга тус тус хурдалжээ.  
                                                                                                                                                                 А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна