Толбот хүрэн эрлийз ангилалд уралдав

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 11 -нд

Монгол уяачийн жудаг монгол наадмыг чимэг хэмээх уриатайгаар 2013 оныг уяачийн ёс зүйн жил болгон зарласан ММСУХ-ны удирдлагууд могой жилийн анхны уралдаанаас эрс шинэчлэлийг хийж хэрэгжүүлсэн. “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн анхны уралдааны үеэр томилогдсон үүлдэрлэг байдлыг тогтоох тусгай комиссынхон халуухан шийдвэрийг гаргаж, магтаал шүүмжлэлийг хангалттай дуулсан. Үүлдэрлэг байдалд хяналт тавих тусгай комиссын шийдвэрээр хасагдсан  Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Г.Доржпүрэвийн Толбот хүрэн өнгөрсөн бямба гарагт болсон Эрдэнэтийн бүсийн уралдааны эрлийз ангилалд уралдаж 12-т хурдалжээ.  Энэ цагийн хурдан буянгуудын Толбот хүрэн цаашдаа олон сайхан амжилтыг үзүүлж,  моринд хайртай монгол түмнээ баярлуулах бизээ.

А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна