Эрдэнэтийн бүсийн түрүү айргийн их морьд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 11 -нд

Орхон аймагт болсон хаврын бүсийн уралдааны  их насны морьдын эхний 20 хүлгийг танилцуулж байна.
Их нас-239
1. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Ерөөлтийн хүрэн.  Хэдхэн хоногийн өмнө “Дүнжингаравын хурд-2013” бүсийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртсэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган хүлэг ийнхүү хаврын бүсийн наадмын гурван түрүүний эзэн гэсэн шинэ амжилтын эзэн боллоо. 2011 онд Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт  хурдалж, 2012 онд “Жейл” ХХК-ийн уралдаанд түрүүлэн давхар уяагаар  “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж түмэн олноо цэнгүүлж байсан хүрэн халзан морийг энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
2.Завхан аймгийн  Цэцэн-Уул сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Содномцогийн зээрд. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Гэнгээ Дамдинсүрэнгийн унаган адууг нэг нутгийн Алтанхуяг авч 2009 онд Хэнтий аймгийн наадамд аман хүзүүнд хурдлуулжээ. Тэр намар  нь улсын сайн малчин Цэрэн Манлай уяач Б.Содномцогт өгсөн аж. Ийнхүү хэд хэдэн эзний гар дамжсан зээрд морь 2010 онд хулгайд алдагдан олдохдоо оёг суучихсан байсан тул хоёр жил өнжөөхөд хүрсэн гэдэг. Зээрд морь  2012 онд өнгө засан уяа орж Макс групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд түрүүлэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадамд дөрвөлсөн юм. Харин энэ он гарсаар “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд дөрвөлж, давхар  уяагаарЭрдэнэтийн бүсийн даншигт аман хүзүүдэн  эзнээ Тод манлай уяач цолонд хүргэлээ.
3.Булган аймгийн Тэшиг сумын уугуул, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч асан С.Энхцагийн зээрд. Зээрд морь Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Гантөмөрийн унаган адуу бөгөөд  2006 оны төрийн их баяр наадамд соёолондоо наймалж, Атар газар эзэмшсэний 50 жилийн ой төвийн бүсийн уралдаанд зургаалж, “Очирваанийн хурд-2009” уралдаанд есөлж, ”Дүнжингаравын хурд-2013” наймалж байсан юм.
4.Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумын уугуул Б.Баатарчулууны хул. “Тэргүүн наран” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Б.Баатарчулууны хул морь нь  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу бөгөөд өнгөрсөн жил Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, МУ-ын баатар Ш.Гонгорын мэндэлсний 100 жилийн ойд түрүүлж байсан билээ. Харин энэ он гарсаар шинийн гуравны өндөр бооцоот уралдаан болон Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах "Шаргын уул"-ын уралдаанд тус тус түрүүлж, “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан юм. Ийнхүү хул морь могой жил гарсаар бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ.
5.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул  М.Энхбатын шарга
6. Булган аймгийн Гурванбулаг  сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын хонгор. Өнгөрсөн жил Дорноговийн наадамд түрүүлсэн хонгор морь хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд есөөр давхисан юм.
7. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд түрүүлж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд батлан харуулсан төрийн түмэн эх хүрэн морь “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалсан юм. Хүрэн морины өмнөх амжилтуудыг хурдан морь сонирхогчид эчнээ мэдэх тул энд дурьдах хэрэггүй бизээ.
8.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугул МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга. Шарга үрээ нь хязааландаа Архангайн "Тамирын хурд" уралдаанд айргийн гуравт хурдалж, 2012 онд "Дүнжингаравын хурд- 2012" хаврын бүсийн уралдаанд долоо, Өмнөговийн бүсийн уралдаанд аман хүзүү, Төвийн бүсийн уралдааны айргийн гурав, Есөн зүйлийн даншиг наадамд айргийн гуравт тус тусхурдалсан юм.
9. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Гантөмөрийн хээр алаг.
10.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Ц.Батсайханы бор.
11. Булган аймгийн Сайхан сумын уугуул Т.Нямсүрэнгийн халиун
12.Говь - Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяачД.Ганбаатарын  хонгор
13. Хөвсгөл аймгийн харьяат Л.Төмөрбаатарын Үүлэн бор. Бор морь 2013 оны 02 сарын 18-нд Хөвсгөл аймгийн МСУХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг дээд 3 насны хаврын бүсийн бооцоот уралдаанд түрүүлээд байсан билээ.
14. Завхан аймгийн Отгон сумын уугуул Я.Хорлоогийн бор
15. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Батчулууны хүрэн халзан
16. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн саарал
17. Улаанбаатар хотын харъяат Ц.Энхтайваны хонгор халзан
18. Дундговь аймгийн Луус сумын уугуул  С.Шинэбаатарын  хээр
19. Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөрийн бор. Улс бүсийн наадмын хоёр түрүү, дөрвөн айргийн эзэн бор морийг  морь сонирхогчид эчнээ таних бизээ.
20. Булган аймгийн Орхон сумын уугуул Ц.Доржлхагвын хүрэн

А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна