Р.Раш: Би багадаа эмнэг сургадаг, морины толгой гайгүй олдог байлаа
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн алдарт уяач, УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа. Түүний хурдан буурал, хүрэн хээр, хүрэн зүсмийн азаргануудыг морины хорхойтнууд андахгүй билээ.
-Та багаасаа агтны тоосон дунд өссөн хүн. Олон жил морь унасан уу?
-Би хүлгийн тоосонд булуулж өссөн хүн. Бие жижиг болохоор олон жил хурдан морь унасан. Аав маань нутаг орчиндоо нэртэй уяач байлаа. Манай нутгийнхан анх 1946 оны улсын баяр наадамд наадахаар сар гаруйн өмнө гарч буянт ухаад ирж наадаж байсан юм билээ.Одоогоос 71 жилийн өмнө Дундговь аймгийн анхны ойн наадамд түрүүлсэн манай хээр морь, мөн Дэлгэрхангайн Хүзүү борлог, Дориуны хавчиг бор / авга ах/ гэх зэрэг тэр зүгийн алдартай морьд ирсэн гэдэг. Тэр жил гандуу байсан юм гэнэ лээ манай хээр морь зургаад давхиж, бусад нь арав гаргаж ирсэн юм дагуу.
-Тийм их гантай жил байсан юм уу?
-Морь улдаад болохгүй, шар сүү уяан дээрээ асгаж газрын хөрсийг зөөллөж явсан гэдэг. Тэр жил Төв аймгийн Бараатын Арслан Оргодол хөтөлгөө морьтой ирж түрүүлсэн юм гэнэ лээ. Дан ганц аавын тал ч биш, миний ээжийн тал мөн уяач хүмүүс байсан. “Халзан” Чүлтэм гэж өвөг эцэг маань 1903 онд гэдэг байхаа, Хүй мандлын даншигт уралдаж байсан нэгэн. 1929 онд Бөхөг Түргэний голын Залаа толгойн өвөрт Төв аймаг байгуулагдсаны наадмыг хийхэд өвөг эцгийн хүрэн азарга аман хүзүүдэж байсан юм гэнэ лээ.Ийм болохоор би моринд хорхойтой нэгэн.
-Бие жижигхэн болохоор олон жил морь унасан гэлээ. Айраг түрүү их авч байв уу?
-Том наадамд түрүү авсан нь юу бол. Сумын болон жижиг наадмуудад бол айраг түрүү авч байсан. Зургаан настайгаасаа хойш бараг арваад жил хурдан морь унасан. Юм үе үеэрээ байдаг. 1940, 50-иад онуудад манайхны морьд Эрдэнэдалай болон тэр хавийн сумдадаа хамгийн зэгсэн нь байсан. Дараагаар нь баян Самдан, Ширчин /төрсөн ах дүү хоёр/ гуайнхны үе залгасан . Түүний хурдан хүрэн азарга 1958 онд улсад аман хүзүүдсэн юм. Самдан гуайн араас хөдөлмөрийн баатар Ичинхорлоо, бөх Өвгөн нарын морьд их хурдалсан. Өвгөний хүрэн,Самдангийн хүрэн гэж хоёр хурдан хүрэн азарга манай нутагт хурдалж байлаа.Дараа нь хөдөлмөрийн баатар Давга гуайн морьд илүү хурдалж эхэлсэн.Одоо түүний хүү Цогтбаярын “гарихан “хээр морь сайн давхиж байна.За тэгээд манай аймгийн морьд сүүлийн үед мундаг сайн давхиж байгаа.
-Та хэдэн оноос морь уяаж эхэлсэн юм бэ?
-Би сургууль соёл алба ажил гээд сүүлд морь давхиулсан хүн. Багын дур сонирхол маань чангааж 2000 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ц.Бямбадорж гэж нөхрөөрөө зуучлуулж тэдний сумын Дүгэрсүрэн гэдэг уяач өвгөнөөс соёолон хүрэн үрээ авсан юм. Ёстой л надад өгье гэж өгсөн. Тэр жил Дүгэрсүрэн гуай өөрөө ирж хүрэн үрээг уяж өгсөн. Соёолондоо Айдасын даваан дээгүүр эхний хэдтэй гарч ирсэн ч бяр дутаж арав гаргаж орсон . Цагаан өвсөөр хооллож байсан болохоор хурд дутаагүй бяр дутсан хэрэг.
-Улсад аман хүзүүдсэн хүрэн азарга мөн үү?
-Мөн. Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 600 гаруй азарганаас аман хүзүүнд орсон. Түрүүнд нь Дарамрэнчингийн алаг азарга ирсэн. Улсад би анх удаа ганц морьтой ирээд айраг амссан нь тэр. Ер нь би наадмын түрүү авах өм зарим талдаа дутуу юм шиг санагддаг. Эсвэл зургаа, долоо эсвэл аман хүзүүддэг.Улсын наадмын босго өндөр юм. Хонхорын сунгаан биш болохоор. Д.Онон манлайгаас ихэнхдээ зөвөлгөө авдаг. Тэр жилдээ “Их хурд” уралдаанд яваад хүрэн азарганы хөлийг муутгасан одоо байхгүй ээ. Намайг хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, УИХ-ын гишүүн Г.Батхүү, тод манлай Д.Ганбаатар, Хэнмэдэх гуай манлай уяач Жанчив,Энхтайван гээд олон хүн дэмждэг.Мөн төмөр замын Ганболд, Галсандорж, Мөнхбаяр нарын уяачид дэмждэг юм.
- Танд сайн хээр азарга байсан билүү?
-Тэр хээр азарга чинь тоймгүй хурдан адуу байлаа. 2002 оны улсын наадамд хүүхэдгүй айрагдсан. Давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн ойгоор Б.Наранхүүгийн шаргатай шандас сорьж аман хүзүүдэж байсан. Орчин цагийн монгол адууг бэлчээрийн монгол адуу арай дийлэхгүй юм билээ. Тэр уралдаанаас хойш хээр азарганы маань зүрх нь үхээд тэмүүлж давхихаа больсон. Дараа нь улсад хоёр удаа арав дотор орсон. Хээр азарга Ц.Бямбадоржийн Мөнгөн хөлтийн ах нь шүү дээ
-Одоо танд хурдан буурал азарга бий. Яагаад уяхгүй байна?
-Би өвлийн наадмыг нэг их шимтдэггүй ээ.Миний буурал азарга улсад 5 дотор ороогүй ч хоёр удаа зургаа,долоод давхисан. Аймаг, бүсийн наадмаас олон айраг, түрүү авсан. Шүдлэн байхад нь би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Доржхүү гэдэг хүнээс авсан юм. Буурал азаргыг уяачид, морь тайлбарладаг хүмүүс ам уралдуулж магтаад л байдаг. Ер нь Цагаан хөтөл давтал буурал азарга эхний хэдтэй л явдаг. Томчууд “Таны буурал азарга нэг л өдөр түрүүлээд ирнэ” гэдэг. Нас нь явж байгаа ч бие жижигтэй болохоор яс хөнгөхөн, дахиад хэдэн жил уралдана гэж боддог. Гэтэл саяхан “Макс”-ын Д.Ганбаатар, Д.Онон манлай нар “Та буурал азаргаа оруулж тэжээгээч ээ оройтно шүү ” гэж ярьж байсан. Нэртэй уяачид “Та буурал азарга аа, өвөл, хавар онгойлгож бай” гэдэг. Давхар уяанд сайн давхидаг.
-Гурван сайн азаргатай байсан. Төлүүд нь яаж давхиж байна?
-Сайн адуу төрөх нь ховор юм. Удамтай гүү хураалгах гэж бодох л юм. Түүнээс эм сүвтэй бүхнийг нь хураалгаад хурд гарна гэж харалтгүй шүү дээ. Өнгөрсөн жил хүрэн азарганы төл хоёр морь наадмын үеэр алдсан. Одоог хүртэл олоогүй байна. Нэг л өдөр гүйгээд ирнэ гэж горьддог.
-Морь шинжихдээ хэр вэ?
-Миний морь танина гэж юу байхав. Харин би өнгөрсөн намар Өвөрмонголын Хөвөөт шар хошуунд очсон юм. Өвөрмонголчууд амьдардаг хөдөөний сайхан сум байна билээ. Тэнд адууны музейгээр нь ороход хурдан морины 21 шинжийг амьтнаар төлөөлүүлсэн зураг байсан. Туулай чихтэй, бүрээ хамартай гэх зэрэг. Түүний хуулбар зургийг надад хүн бэлэглэсэн юм. Энэ тухай Д.Онон манлайтай ярьсан чинь “ Тэр хурдан морины 21 шинжийг Баянхонгор аймгаас Өвөрмонгол руу гарсан” гэж байсан.Төв аймгийн Дэлгэрхаан сумын дээд үед хурдан морины 51 шинжийн судар байсан гэцгээдэг одоо олдохгүй байгаа юм.
-Та бага залуудаа адуунд хэр байв?
-Яахав ээ. Баргын эмнэг адуун дээрээс уначихдаггүй. Морины толгой гайгүй олдог байсан.Гэхдээ уургын морины ирээр шүү дээ. Багадаа суналзсан уурга бариад зах нь үзэгдэхгүй адуун сүргийг дөрөө шүргэсэн өвсөн дундуур тууж явах юмсан гэж мөрөөддөг байлаа. Сүүлдээ би аав, ээж, багшийнхаа үгийг дагаж номын мөр хөөсөн.
-Хүрэн азаргыг аман хүзүүддэг жил хэн уяаг нь тааруулж байв?
-Эрдэнэчулуун гээд нутгийн дүү. Одоо ч уядаг .Мөн миний дүү Ломбо асан нар уясан. Нэг сонин юм ярья. Хүрэн азарга наадам болохоос хэд хоногийн өмнө юм идэх нь багасаад байсан. Тэр үед ээжийн минь бие тааруу би Эрдэнэдалай сум руу жуужаагаа эргэж очсон юм. Буцах замдаа Далай овооны энгэрээс хоёр шуудай монгол ногоо түүж авчирсан. Наадмын өмнөх шөнө тэр ногооноос бризент дэвсээд тавьж өгсөн чинь хүрэн азарга шуналтайгаар идэж билээ.Яг зуны борцтой хоол шиг л байсан байх. Миний муу дүү Ломбо, Эрдэнэчулуун хоёр л хоолыг нь тааруулсан. Говийн ургамлаар идээшээд сурчихсан адуу хэцүү гэдэг. Маргааш нь тархинд давхисаар байгаад аман хүзүүдсэн.
-Та азаргануудаас өөр адуу уяж байв уу?
- Бараг үгүй дээ. Гурван сайхан азаргаар наадам хийж явсан хүн. Энэ жилээс ганц нэг жижиг юм уяна даа. Адуу маань ч нэг үеийг бодвол гайгүй чанаржиж байх шиг. Эрдэнэдалай суманд миний зээ Амгалан, Баяр нар хэдэн адууг маань тордож байдаг.
-Та чинь аймгийн Алдарт уяач бил үү?
-Хоёр, гурван жилийн өмнө өгсөн дуулдсан, очиж аваагүй. Надад цол чухал биш. Морь л сайн давхиж байвал болох нь тэр. Гэхдээ болзол нь хангагдвал өгөх байлгүй дээ.
Г.Гал
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна