Тод манлайн мялаалга наадам нижгэр боллоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 18 -нд

Одоогоос 6-7 жилийн өмнө  Хадбаасангийн Бат-Эрдэнэ гэх нүд нь гэрэлтсэн жижигхэн бор залуу монголын хурдан морины ертөнцийн хаалгыг тогшин орж ирсэн билээ. Улсын Алдарт өвөөгийнхөө удмыг залгаж, спортын мастер ээжийнхээ итгэлийг өвөртөлж монгол хүн монголоороо бахархахын сэтгэлийг дэврээн залуусаа уриалсаар босго алхаж байсан тэрээр эдүгээ дээд цолтны эгнээнд эрэмблэгдэн хойморт тухалж харагдана.  Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, монгол төрийн зарлигтай наадмаас есөн түрүү, 19 айраг хүртсэн амжилтаараа усан могой жилийг урьтаж Монгол улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Шинэхэн цолоо бүсийн наадмын хоёр түрүү, хоёр айргийн амжилтаар мялаагаад байсан тэрээр өнгөрсөн бямба гарагт их нас, соёолонгийн уралдааныг Цагаан хөтөлд зохион байгуулж, баяраа түмэнтэйгээ хуваалцлаа. Цолны мялаалга наадам шинэхэн Тод манлайн төрсөн өдөртэй давхцсан бөгөөд ойр дотны бүхий хүмүүс нь хүрэлцэн ирсэн байсан юм. Ингээд түрүүлж айрагдсан морьдын цуваа фото  зургийг хүргэе.
 Их нас-209
1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Маналжавын Дашцэдэвийн шарга халзан
2.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Оолийн Тагарваагийн бор халзан
3. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Батнямын хонгор халзан
4. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Түвнээмижидийн саарал
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Шижирбаатарын сартай хүрэн
Соёолон-150
1.Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагааны цавьдар
2.Энхтайваны зээрд
3.Төв аймгийн Цээл сумын уугуул МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн зээрд
4.Завхан аймгийн Улиастай сумын уугуул Тод манлай уяач Л.Цандэлэгийн бор.
 5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн халтар тус тус хурдалжээ.  Тод манлай мялаалга наадамд түрүү морьдыг таван сая, айрагдсан морьдыг 1-4 сая төгрөгөөр байлж, 10-т орсон морьдыг 500 мянга, 50 хүртэл 100 мянган төгрөгөөр тус тус урамшуулна билээ.
Цолны мялаалга наадмын эргэн тойрон дахь сонин сайхныг бид маргааш хүргэх болно.

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна