“Бишрэлт гүний хурд -2013” уралдааны түрүүлж, айрагдсан морьдын цуваа

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 25 -нд

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гуравдугаар сарын 22-нд  “Бишрэлт гүний хурд -2013” хаврын бүсийн уралдаан болж өндөрлөлөө. Монгол хүн сансарт ниссэний 32 жилийн ойд зориулсан энэ өдөр дээд гурван насны морьдын уралдаан болсон юм. Үүнд: 
Азарга
1. Булган аймгийн Булган сумын уяач М.Батжаргалын Бор азарга
2. Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны уяач О.Эрдэнэсайханы ухаа
3. Булган аймгийн Орхон сумын уяач С.Оджавын “Дархан хул”
4. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Д.Батбаярын гоё зээрд 
5. Төв аймгийн Заамар сумын уяач Д.Лхагваагийн хонгор
Их нас
1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын бор
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ч.Батжаргалын хул
3. Орхон аймгийн Жаргалант сумын уяач Д.Батбаярын хээр
4. Булган аймгийн Орхон сумын сумын Алдарт уяач Ц.Доржлхагвын хүрэн
5. Булган аймгийн Могод сумын аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хүрэн
Соёолон
1. Булган аймгийн Могод сумын аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын хул
2. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Г.Баянжаргалын хээр
3. Булган аймгийн Дашинчилэн сумын Өлзийсайханы хүрэн
4. Булган аймгийн Булган сумын аймгийн Алдарт уяач С.Амарсайханы халзан
5. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Равжирын саарал
Уралдааныг Хишиг-Өндөр сумын 2-р багийн уяачид болох Д.Эрдэнэпүрэв, О.Батжаргал, Ч.Батжаргал, Б.Батбаяр, Б.Оодой, Ц.Батчулуун, Д.Батаа,  Д.Эрдэнэбат, О.Энхтүвшин, Л.Баттөгөлдөр, П.Алтангэрэл, О.Баттөмөр, Г.Ганбат нар ивээн тэтгэж  мөн тус сумын “Бишрэлт гүний хурд” МСУХ-ны тугийг “Сүүн цацал” ХХК-ны захирал Х.Эрдэнэ-Очир хийлгэн гардуулж өглөө. Түрүүлж айрагдсан морьдын уяачдад Могод сумын уугуул “Монхорсе” ХХК-ны захирал Ш.Эрдэнэдаваа АНУ-аас оруулж ирж байгаа морины нэмэлт тэжээл, витамин бүхий 2 сая төгрөгний бүтээгдэхүүнээр шагнасан юм.  Ийнхүү Монгол хүн, тэр тусмаа Булганхангайн хүү тэртээ 32 жилийн өмнө сансарт ниссэн бахархалт өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 

 “Булганхангай”МСУХ-ны нарин бичгийн дарга Б.Ууганбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна