6 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 27 -нд

Сүүлийн өдрүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны  болон Аймаг сумдын удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хөдөө орон нутагт дур зоргоороо хурдан морины уралдааныг тогтсон дүрэм журамгүйгээр зохион байгуулж, энэ уралдаанд хурдан морины хүүхэд унаж бэртэх, эндэх харамсалтай явдал гарч байна.

Иймд Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөвшөөрөлгүй хууль бус уралдааныг зогсоох зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргалаа.

Холбооны хориглосон шийдвэрийг зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулсан  байгууллага, аж ахуйн нэгж, иргэд түүнд оролцсон уяачдад хатуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг анхааруулж байна.

Мөн энхүү хугацаанд хууль бус, зөвшөөрөлгүй аливаа  уралдаанд оролцохгүй байхыг монголын нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүддээ уриалж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо
Монголын хурдан морь унаач хүүхдийн улсын зөвлөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна