“Монгол жоки”-н уралдаан хойшиллоо

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 29 -нд

Монгол Жоки Клубээс цэвэр цусны болон эрлийз адууны хаврын уралдааныг гуравдугаар сарын 31-нд хийхээр зар тараагаад байсан билээ. Ойрын зайн сонгодог уралдааныг эх орондоо хөгжүүлэх зорилго өвөрлөсөн тус хамт олон энэ удаад уралдааны бай шагналд авсан хураамжнаас гадна 24 сая төгрөг төсөвлөөд байсан аж. Үүнд гарааны төхөөрөмж, Герман улсад үйлдвэрлэсэн мэргэжлийн унаачийн хувцас хэрэглэл, телевиз, том дэлгэц, номер, барианы хэрэгсэл, танилцуулга материалууд, цутгамал медаль, цом зэрэг уралдаанд шаардлагатай бүхий л зүйлийг бэлэн болгосон байснаа дуулгасан юм. Гэвч ММСУХ-ны энэ сарын 26-ны өдөр гарсан хурдан морины уралдааныг түр хугацаагаар хориглох шийдвэрийн дагуу уралдаан хойшилжээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна