АХ-ын 84 ойн баяр наадмын тойм

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 10 -нд

Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 799 жил, Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадам 07-р сарын 10 ны өдөр анх удаа шандас сорьж буй бяцхан дааганы уралдаанаар эхэлсэн юм.
Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны дүрмэнд өөрчлөлт орж, бяцхан хүлгүүд маань шинэ дvрмээр эхэлж уралдсан. Тэрхүү шинэ дүрмэнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 7 насаар тогтоосон. Түүнчлэн унаж буй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүйн байдлыг хамгаалах үүднээс бүх морьд эмээл, дөрөөтэй байхаас гадна хамгаалалтын малгай болон хүүхдүүдийг даатгалд хамруулсан юм

Даага – 300
1. Улсын Тод манлай уяач Ононгийн уясан Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач, Тод манлай уяач Г. Алтангэрэлийн хүрэн даага 
2. Увс аймгийн Хяргас сумын уугуул Дэндэвийн хул даага
3. Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уяач, Монгол улсын Манлай уяач Б.Отгоннасангийн зэгэл хонгор. 46 жилийн дараа Төрийн их баяр наадмаас Өвөрхангайчууд айраг хүртсэн нь энэ байлаа. 
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Бямбадоржийн зээрд 
5. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Гүрийн Бат-Очирын хул даага айргийн таваар торгон жолоогоо өргүүлж, унасан хvvхэд, уясан эзэн, хурсан олныг баярлууллаа.

Азарга – 400 орчим
1. Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн Асгат саарал
2. Дорноговь аймгийн Сайншанд хотын Монгол улсын Тод манлай уяач Г.Алтангэрэлийн хүрэн
3. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Жаргалсайханы халтар
4. Орхон аймгийн “Молор эрдэнэ” компанийн уяач Д.Чулуунбатын араб угшлын халзан
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Г. Батхvvгийн шарга азарга тус тус айрагдсан юм.

Их нас
1. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Цэрэнжээгийн хээр
2. Монгол улсын Алдарт уяач Т.Энхтайваны гоё халиун
3. Төв аймгийн Сэргэлэн сумын Сугарын алаг морь
4. Архангай аймгийн Их тамир сумын Алтангэрэлийн зээрд
5. Завхан аймгийн харьяат Дагвадоржийн ажнай хvлэг тус, тус айрагдлаа.

Соёолон
1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Тод манлай уяач Г.Батхүүгийн алаг
2. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн Элбэг хээр 
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. АПУ-гийн Батсайханы Гуулин зээрд
4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Энхбатын хээр
5. Төв аймгйин уяач Нацагнямын халтар зэрэг хурдан хүлгүүд айрагдсан юм.

Шvдлэн нас
1. УБ хотын налайх дvvргийн Чимид –Очирын хул
2. Дундговь аймгийн Ганболдын хонгор
3. Говьсvмбэр аймгийн хул
4. МЦХК-ын Алтан –Очирын буурал
5. Энхбатын одон хүрэн /гал шарын угшал /

Хязаалан – 300 гаруй
1. Сvхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Энхбатын зээрд
2. Өмнөговь аймгийн харьяат Бадамсүрэнгийн бор
3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуулБат-Эрдэнийн өсгий цагаан
4. Монгол улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын сартай хүрэн зээрд
5. Говь-Алтай аймгийн Дэлгэрхангай сумын уяач Балдандоржийн ухаа тус тус айргийн таваар хурдалж наадамчин олныг баярлуулсан билээ.

Халх сурын хасаа харваа
Ардын хувьсгалын 84 жилийн баяр наадмын наадмын Халх сурын хасаа харваанд нийтдээ 170 гаруй буюу 113 эрэгтэй, 67 эмэгтэй харваачид цэц мэргээ сорьсон. Энэ жилийн сур харвааны дүрмэнд нь өөрчлөлт орж урд жилүүдэд 4х3 хэмжээтэй талбайд харвадаг байсан бол 3х5 болж, мөн эмэгтэйчүүд 36 сум тавьдаг байсныг эрэгтэйчvvдтэй адил 40 сум тавьдаг болголоо.
Эрэгтэйчүүдээс Баян –Өлгий аймгийн Бугат сумын харьяат, Спортын мастер А.Хонгор 40 сумнаас 31 харваж Дархан мэргэн болсон бол эмэгтэйчvvдээс Дорнод аймгийн Баян –Уул сумын гарамгай мэргэн Даваажаргал 40 сумнаас 33 харваж, улсад 5 дахь удаагаа түрүүлэн даяар дурсагдах мэргэн боллоо.

Бөх
Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд улсын цолтой 130, аймаг сумын цолтой 120 бөх зодоглосон юм. Үүнээс Булган аймийн Бүрэг сумын харьяат аймгийн начин Д.Баасандорж, Увс айгийн Увс галын бөх аймгийн начин Н.Насандэлгэр, Булган аймгийн Гурванбулаг сумын Цогтжаргал, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Цанлиг, Баянхонгор айгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бөх цэргийн заан Т.Амартүвшин нарын залуу бөхчүүд цолоо ахиулан, улсын цолтнуудын эрэмбэнд багтсан юм. Мөн Макс групын бөх Д.Рагчаа харцага, Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сумын Х.Мөнхбаатар, Ховд аймгийн Мөст сумын уугуул харцага Ц.Мягмарсvрэн Далай аварга А.Сvхбатыг өвдөг шороодуулж, зааны цолонд хүрсэн юм. Харин шөвгийн дөрөвт Г.Өсөхбаяр аварга, аймгийн начин Х.Мөнхбаатартай, гарьд Сумъяабазар, улсын харцага Ц.Мягмарсүрэн нар тунаж үлдэн, залуу аварга Г.Өсөхбаяр тvрvvлэн далай аварга болсон билээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна