Монгол адууг Гиннесийн амжилтанд бүртгүүлэх уралдаан 8-р сарын 18-нд болно

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 18 -нд

Энд онд ММСУХ дэлхийн адууны баярыг эх орондоо зохион байгуулна. 1263 онд Хубилай хаан дэлхийд анх удаа адууны яамыг Монгол улсад байгуулж байсан бөгөөд тэр цагаас хойш 750 жил өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Монгол улсад адууны яам үүссэний 750 жилийн ой 2013 онд тохиож байгаа юм. Энэ ойн хүрээнд тэмдэглэх ажлуудын нэг болох адууны баярт олон улсын болон Азийн МУХолбооны дарга удирдлагууд, морины зүтгэлтнүүд ирэхээр болжээ. Энд орон орны хүмүүс өөр өөрсдийн орны адууны онцлог, соёл түүхийнхээ талаар ярилцаж харилцан туршлага солилцохоос гадна эрдэм шинжилгээний хурал болно. Дэлхийн адууны баярын үеэр Монгол улсад 3000 морийг уралдуулж Геннисийн номонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахаар болоод байгаа билээ. ММСУХ-ны 21 аймаг дахь салбар холбоод хамтран зохион байгуулах энэхүү уралдааныг энэ оны наймдугаар сарын 18-нд хийхээр товлосон байна. Хэдхэн жилийн 6002 бөх барилдуулж Геннисийн амжилт тогтоогоод байсан монголчууд энэ удаад хурдан хурц хүлэг морьдоороо дэлхийд данслагдах сайхан мөч тохиох гэж байгаад морины хорхойтнууд баяртай байна.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна