ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн: Ёс зүй зөрчсөн уяачдад хариуцлага тооцдог болно
Энэ сарын 22-нд ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөгөөн болж өндөрлөсөн билээ. Зөвлөгөөний төгсгөлд бид тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-ММСУХ-ны удирдах ажилтны ээлжит III зөвлөгөөнд хэчнээн төлөөлөгчид оролцож, ямар ямар асуудлын талаар хэлэлцэв?
-ММСУХ-ны удирдах ажилтны ээлжит гуравдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Монгол улсын 20 аймгийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар оролцсон энэ зөвлөгөөнөөр олон асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцлээ. Холбоо ирэх жилүүдэд хийх ажил, хурдан морины хөгжил бодлого, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалт, аюулгүй байдал, уралдааныг оновчтой зөв зохион байгуулах гэхчилэн олон сэдвийг бид хөндөж, үүрэг чиглэлээ салбарууддаа өгч, ажиллахаар шинэ төлөвлөгөөгөө гаргалаа. Үнэхээр сүүлийн үед хурдан морь унаач хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд ноцтой зөрчсөн хэрэг гарсанд уяачдын холбоо харамсаж байна. Аймаг сумдын хэмжээнд, жалга довондоо дур зоргоороо зөвшөөрөлгүйгээр уралдаан наадам зохион байгуулснаас болж энэ харамсалтай хэрэг гарлаа. Уралдааны замыг засаагүй, комисс ажиллаагүй, хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй зэрэг зөрчлөөс энэ бүхэн үүдэлтэй. Ийм үед бид энэ асуудлыг яаж зохицуулах уу, зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулаад байгаа нөхдүүд ямар хариуцлага тооцох уу. Яагаад хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсгөхгүй байгаа юм. Өмсүүлэхгүй байгаа уяачдад ямар хариуцлага ярих уу гэхчилэн олон асуудал урган гарч байгаа юм. Хэрвээ тухайн шатны аймаг сумдын засаг дарга нар нь зөвшөөрлөө, аймгийн уяачдын холбоо арга зүйн зөвлөгөөгөө өгөөд уралдааны замаа засаад, хүүхдэдээ хамгаалалтын хувцсыг нь өмсүүлээд уралдуулахад эндэх бэртэх асуудал гарахгүйг зохион байгуулалттай томоохон наадмуудаас харж болно. ММСУХ бол төрийн бус байгууллага. Үнэндээ бид монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч чадахгүй байх нь бий. Зарим тавьсан шаардлага биеллээ олохгүй байгаа нь ч үнэн. Тэгэхээр энэ бүхнийг хууль дүрмийн хүрээнд зохицуулах шаардлага амьдралаас урган гарч байна. Өнөөдрийн зөвлөгөөнөөр энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээнд ярилцаж, салбар холбоодынхоо тэргүүд, нарийн бичгийн дарга нарт заавар зөвлөмж өгч, санал солилцлоо.
-Унаач хүүхдийн насны ангилалд өөрчлөлт орж байгаа юу?
-Үндэсний баяр наадмын тухай хуулинд хүүхдийн насны ангиллын талаар яригдаж байгаа. Бидний зүгээс салбар холбоодоороо дамжуулан хөдөө орон нутгийн уяачид, унаач хүүхдүүдээсээ санал авна. Улмаар аймгуудаас ирсэн саналуудыг нэгтгэн УИХ-ын ажлын хэсэг бусад холбогдох байгууллагуудад нь дамжуулахаар боллоо.
-Та сая ярилаа. Дур мэдэн зохион байгуулсан уралдаан дээр хүүхэд эндэж бэртэх тохиолдол гарч байна гэж. Тэгвэл эдгээр нөхдүүд ММСУХ-оос хариуцлага тооцож болох уу?
-Он гарсаар хоёр жижиг уралдаан дээр хүүхэд эндсэн. Ховд аймагт болсон уралдааны үеэр 14 настай хүү нас барсан байгаа. Морио унаад явж байгаад морь нь үргээд унаж ийм харамсалтай хэрэг гарсан. Дорноговьд болохоор Алдар тэмдэглэх наадам дур мэдэн зохион байгуулснаас болж хүүхэд эндсэн. Энд бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллага одоо шалгаж байгаа юм билээ. Би дээр хэлсэн дээ. Бидний шаардлага тавьсаар атал очиж уралддаг, морьдоо аваачаад уралдуулдаг нөхдүүдийг яах вэ. Энэ асуудлыг нэг тийш болгохын тулд уяачийн ёс зүйн зөвлөлийг байгуулж, ёс зүйн дүрэмтэй болж байгаа. Үнэндээ тэр зөвшөөрөлгүй хориглосон уралдаанд морьдоо, унаач хүүхдээ аваад оролцож байгаа нь тухайн уяачийн ёс зүйн асуудал болж байгаа биз. Тийм болохоор хориглосон, зөвшөөрөлгүй уралдаанд оролцож байгаа уяачтай хариуцлага тооцдог болъё. Алдар цолонд тодорхойлохыг түтгэлзүүлэх , уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл уралдаанд оролцох эрхийг нь хэдэн сараар хасах гэх мэт арга хэмжээг авдаг байхаар болж байгаа. Энэ ёс зүйн дүрмээ ирэх сард хуралдах тэргүүлэгчдийн хурлаараа батлаад, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулна.
-Ер нь уяач гэж хэн бэ? Уяж байгаа нь уу, эсвэл уяулж байгаа нь юмуу?
-Уяачдын бүтэц бүрэлдэхүүн их өргөн л дөө. Энд малчин нь ч, бизнес эрхэлдэг нь ч байна. ММСУХ-ны гишүүн уяачид гэхэд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байгаа ч хурдан мориор дамжсан үндэсний их өв соёлоо үргэлжлүүлэн авч явж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нэгэн хүсэл зорилготой. Хүмүүс яриад байгаа шиг хэдэн баячууд морь уяж нааддаг юм биш шүү дээ. Амьдрал ахуй ажил төрөл нь боломжийн сайн яваа хэсэг байхад дундаж амьдралтай уяачид ч бий. Бүүр ганц морьтой, түүнийгээ уяад нааддаг нь ч байна. Товчхондоо энд Монголын ард түмний бүх төлөөлөл байдаг юм.
-Хүмүүсийн дунд унаач хүүхдүүдэд өсөлтийг нь зогсоодог тариа хэрэглэдэг тухай яриа гараад авсан. Энд та ямар хариулт өгөх вэ?
-Хүмүүс сонин сонин юм ярих л юм. Уяачид хурдан мориныхоо хүүхдийг тариа хийгээд жижигхэн болгочихдог болохоор өсдөггүй гэж. Яаж ийм байж болох юм бэ. Энэ чинь ямар сэтгэл вэ. Тухайн спортын онцлог гэж бий. Бодоод үз дээ. Жишээ нь сагсан бөмбөгийн тамирчин хөл гар урттай, өндөр нуруутай байх бол үндэсний бөхөөр барилдах хүүхэд бадриун биетэй, хөл гар томтой байдаг. Үүнтэй л адил хурдан морины унаач хүүхэд хөнгөн жинтэй, хөл гар богинотой,авхаалж самбаатай байх хэрэгтэй байдаг юм.
Монголчууд тэр дундаа уяачид ёс заншил, бэлгэдлийг эрхэмлэдэг хүмүүс. Аливаа уралдаан болоход хүүхэд, морь эсэн мэнд уралдаад ирвэл болоо доо хэмээн сэтгэлдээ залбирч явдаг улс. Наадамд хүн болгон түрүүлэх гэж морьдоо уралдуулдаггүй. Монгол төрийнхөө наадмыг, ард түмнээ хүндэтгэн уясан морьдоо мордуулдаг юм. Дуламсүрэн Тод манлайн аав Цэвээнжав гуайн хэлдэгээр "морь уяна гэдэг төрийн хэрэг" учраас тэр.
-Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой энэ жил тохиож байгаа. Бэлтгэл ажил эхлээ юу?
-Тийм ээ энэ жил бидэнд хийх ажил их байна. 750 жилийн бэлтгэл ажил ирэх долоо хоногоос эхлэнэ. Энд сонин дуулгахад дэлхийн Гиннесийн холбооноос Монгол улсад 3000 морины уралдааныг зохион байгуулах зөвшөөрөл нь ирчихсэн байгаа. Бид 8-р сарын 17,18-нд 3000 морины уралдаанаа зохион байгуулахаар өдрөө товлочихлоо. Дэлхийн адууны баярын үеэр Олон улсын морины уралдаан болоод Азийн морины холбооны төлөөлөгчид манай оронд ирнэ. Энэ үеэр Монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ бүгдийг тухай бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлж байх болно.
-Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна