Дугараа Манлайн аминчхан зөвлөгөө

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 08 -нд

МУ-ын Манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзий бол энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачдын нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ. Өнгөрсөн жилийн амжилтаа могой жил гарсаар  хиймортой үргэжлүүлж буй тэрээр саяхан болсон Максын  дуудлага худалдаанаас  Д.Цэрэнжигмэд Тод манлайн улс бүсийн наадмын гурван түрүү, хоёр айргийн эзэн Асгат саарал азарга, МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хул гүүний төл хар байдсыг гурван саяас үнэ дуудан 4 сая төгрөгөөр өөрийн болгосон юм. Дугараа Манлай “ийм хурдан удамтай адууг  авч л байх хэрэгтэй. Удам шиг үнэнч юм байхгүй” хэмээн зөвлөөд авсан. Ямартаа хурдан морины уяа сойлго тааруулах болсоор багагүй хугацаа өнгөрч  байгаа хашир уяач нэгэнтээ “адуу шинжинэ гэдэг амаргүй. Их олон жилийн туршлагаар олон адуу харсан нүднийх нь хор гарсан хүн л барагцаална. Тэр болгон хүн адууг шинжихгүй. Сэрвээ өндөр, толгой тийм, салтаа өргөн гэсэн шинжүүдээр адуу хурдан болдоггүй эд л дээ. Бүх биеийнх нь хийц, тэнцэл гэж юм байдаг юм” хэмээн ярьсан нь бий. Тэгэхээр хор нь гарсан түүний нүдэнд  удамт хар байдас ийнхүү  “өртөөд”   авсан юм.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна