Соёолон адууг уяж засах

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 22 -нд

Соёолон морьдыг уях засах зарчим нь үндсэндээ азарга, их насны морьдынхтой адил явагддаг. Гэвч уяа заслын үйл ажиллагааны өвөрмөц технологи байх нь мэдээж. Үүнийг тодруулбал:
*Соёолон морьдыг уяж засах нийт хугацаа бүхэлдээ азаргатай адилавтар байх боловч гаригийн цөөн хэдэн хоногоор сунгуу байна. Учир нь соёолон насны хурдуудад өөхөн таргын хуримтлал их нас болон азарганаас бага, харин махан боолт буюу махан баринтаг их байдагт оршино. Энэ нь өсвөр насны эр адуунд байвал зохих биологи, физиологийн онцлог ажээ.
*Соёолон хурдуудыг ихэд сажилж гишгүүлбэл мах нь үлдэж, өөх нь хайлж нимгэрэх тул сажлах ч үгүй, ширүүлэх ч үгүй нэгэн хэвээр гишгүүлбээс зохих буй. Их хур ба халуунд эс гишгүүлэхийн хамт ийм үед сэрүүн газар уях буюу үгүй бол нимгэн нэмнээгээр нэмнэх нь зөв.
*Соёолон азарганы хоёр төмсийг хойш нь татаж өдөр бүр илж таалваас гэмгүй ажээ. Имй заслыг их насны азарганд ч хийх учиртай.

Г.Цэвэгмид

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна