Хязаалан адууг уяж засах

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 24 -нд

Хязаалан азарга буюу бага морьдыг уяж засахдаа мөн л өмнө дурдсан тарга хүчнээс хамаарч уяа заслын нийт хугацааг уяач өөрөө тогтооно. Өвгөдийн сургааль хийгээд орчин цагийн ахмад уяачдын туршлагаас үзэхэд бага морьдыг дундажаар 20-25 хоног уях нь тохиромжтой тухай олонтаа тэмдэглэсэн байдаг. Хязаалан хурдуудын хөлслөлт, гишгүүлэлт, тарлалт, сунгалт цөм уг морины тарга хүч, хурд, гэдэсний байдлаас  хамаарна. Гэвч шилжилтийн насандаа уягдаж байгаа ч эцэг эхийн удамшлын шинж төрхийг харах явдал нь бага сага зүйлийг хэлж өгөх болно. Үүнээс гадна тухайн жилийн зуншлага, ногоо идэж тэвээрсэн зэрэг хоёрдогч хүчин зүйлүүдийг харгалзах учиртай. Харин хязаалангийн сунгалт, тарлалт, хөлслөлт нь бусад дээд наснуудаас цөөн байна. Тарлалтыг богино зайд эхэлж хийх боловч цаашид бага багаар уг зайг нэмэгдүүлэх журмаар нэжгээд удаа хийхийн зэрэгцээ их сунгааг 12-15 км-ээс хэтрүүлэх хэрэггүй. Ер нь хязаалангийн сунгааг их, бага гэсэн хоёр зайд хийвэл зүгээр байдаг тухай уяачид ярьдаг. Өвгөдийн сургаалд ч ийнхүү тэмдэглэсэн нь бий. Уяж засаж буй бага морьд шүдлэндээ хөнгөлөгдсөн байх нь зүгээр. Хэрэв азарга тавьсан аваас мөн цөөн тооны байдсан гүү хураалгасан байвал зохих болов уу. Бас соёолонгийн адилаар төмсөгийн иллэг хэрэгтэй болно.

Г.Цэвэгмэд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна