Шүдлэн үрээг уяж засах

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 28 -нд

Шүдлэн буюу хоёр настай үрээн хурдыг уяж засаж уралдуулдаг ёс заншил бусад хурдтай харьцуулбал ердөө 90 гаруйхан жилийн түүхтэй. Жишээлбэл: Монголд ардын хувьсгал ялж шинэ Монгол улс бодитойгоор оршин тогтнож эхэлсэн 1921 оны хувьсгалын нэг жилийн ой, 1922 оны цэргийн наадмаар л үрээг уралдуулж эхэлснээс хойш эдүгээ үндэсний уламжлал болсон билээ. Шүдлэн адуунд маш зөөлөн, уян хатан, эелдэг засал хийгдэх учиртай. Учир нь шүдлэн адууны гадаад дотоод тогтолцоонд биологи, физиологийн шилжилтийн насны нарийн төвөгтэй олон процесс хүчтэй явагдаж эхэлдэгт оршино. Иймээс монголчууд адууг “шүдлэнд нь шүт, дааганд нь давт” гэсэн бичигдээгүй сургаалт технологи гаргасныг хэн хүнгүй мэдэж байвал зохино. Шүдлэнг дундажаар 15-20 хоног уяж засна. Энэ хугацаа уг үрээний тарга хүч, гадаад дотоод тогтолцооноос хамаарч нааш цааш хэлбэлзэх нь мэдээж. Хөлслөлт харьцангуй цөөн явагдахын зэрэгцээ тарлалт нэлээн тоотой байна.  Шүдлэн үрээг ихэвчлэн задгай хөлслөвөөс зохилтой.

Г.Цэвэгмэд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна