Монголын хамгийн үнэтэй адууны эзэн

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 29 -нд

Гарчигнаас хэний тухай өгүүлэх гэж буйг гадарласан бизээ. Тиймээ энэ бол энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг Монгол хээр азарганы эзэн Дорждэрэмийн Пүрэвдорж юм. Унаган адуу нь улс бүсийн наадамд цахиур хагалан хурдалж, морин спорт дэвжиж буй өнөө цагийн хамгийн үнэтэй адуугаар нэрлэгдэнэ гэдэг  ховорхон тохиох завшаан. 870 саяын үнэтэй хурдан хээрийнхээ буянаар моринд хайртай монгол түмний эчнээ танил болсон энэ эрхмийг “Тод магнай” сайт өнөөдрийнхөө фотогоор танилцуулж байна.  Унаган хүлгэд нь улсын наадмын дэвжээг чимж буй хийморилог уяачийн ярилцлагыг тун удахгүй та бүхэндээ хүргэх болно. Та бүхэн  морьтон Монголын мөнхийн омогшлыг дэврээсэн “Тод магнай” сайттайгаа хамт байгаарай.

А.Мөнх    

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна