Аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөр: Сайн эрийн үр сад бид сайхан л аж төрж байна
-Таны өвөө манжийн есөн эрүүг давсан шилийн сайн эр байсан гэдэг. Дээдэст тал засч, доодост хатуурхдаггүй байсан тэр сайн эрийн түүхээс хуваалцаач?
-Миний өвөө Лампиран гэж хүн есөн эрүү шүүлтийг давсан шилийн сайн эр байсан гэдэг. Баячуудын хөрөнгөнөөс хулгайлж, ядууст тараан буян хийж явснаас өөрөө юмтай болчихъё, баян болчихъё гэж яваагүй өвөөгөөрөө бахархдаг юм. Өвөө маань 1936 онд 70 настай бурхан болсон гэхээр 1866 онд төрсөн болж байнаа даа. Миний аав Рагчаа тэр хүний газар дээрх ганц хүү нь. Өвөө хулгай хийгээд явахдаа дээлийнхээ бүсийг тайлж ташууран дээрээ гурав алслаад тавьчихдаг байсан гэдэг. Түүнийг нь харчихаад хэргийг мөрдөж байсан хүмүүс “Лампиран нохой авсан юм шиг байна” хэмээн мэддэг байсан гэдэг. Өөрөөр хэлбэл би авсан шүү гэдгээ хэлчихдэг байж л дээ. Тэгээд л олон хоног нойр хоолгүй адуугаа туугаад явдаг байж. Энд нэг сонин юм яръя л даа. Өвөө аавд ярьсан байдаг юм. “Адуу гэдэг нойр муутай амьтан шүү. Шөнө хөөж явахад энд ч нэг тэнд ч нэг писхийгээд ойчдог юм” гэж. Тэгэхээр тэр хүн ихээхэн тэвчээр хатуужил гаргаж ядуусыг тэтгэж байсан байгаа биз. Юмаа алдсан хүмүүс бас зүгээр байхгүй шүү дээ. 15-ны цагдаа нараар хөөлгөнө. Лам хард үзүүлж ном сонин уншуулна. Тэр болгоныг өвөө өөрөө хариулчихдаг байсаг гэдэг.
-Яаж хариулахав?
-Өөрт нь хийлгэсэн хараал ерөөлийг хариулчихдаг байсан гэж ярьсан байдаг юм. Яг яаж гэдгийг нь мэдэхгүй байна. Шөнө малаа тууж, өдөр нь унтаад явдаг байсан гэдэг. Явж буй газрынхаа чулууг барьж үзээдт энд явна гэдгээ мэддэг. Тэгсэн хэр нь “би аавыг бодвол муу, чулуугаа үзэж байж мэддэг. Аав бол шороог нь имэрч үзээд л тэнд явж байна гээд хэлдэг байсан” хэмээн ярьдаг байсан гэнэ лээ. Тэгэхээр өвөөгийн аав бас мундаг хүн байгаа биз. Мөн олон хүнийг хулгайн замаас гаргаж байсан юм гэнэ лээ.
-Өмнөөс нь хэргийг нь хүлээгээд үү?
-Үгүй ээ. Нэг хүн “та намайг дагуулаад яваач” гээд гуйгаад болохгүй байж л дээ. Яахав тэр хүнд өвөөгийн хийдэг ажил санаанд нь багтаад сайн эрийн амьдралаар амьдармаар санагдсан юм байлгүй. Тэгэхээр нь гурван өдөр, гурван шөнө дагуулж явчихаад “за одоо өлсөж цангаж байна.Чи энэ айлын хотноос хонь аваадах хий гэж. Нөгөө хүн ч хулгай хийж ирээд харсан өөрийнхөө хотноос авчихсан байсан гэдэг. Тэгээд нөгөө хүн ичээд ахиж хулгай хийе гэхээ больсон гэдэг юм билээ.
-Тийм хашир яаж яваад есөн эрүү шүүлтийг давахав?
- Манж хятадаар хулгай хийж явсан нэг хүний морь эмээл хазаартайгаа хүрээд ирэхгүй юу.Тэгсэн эхнэр нь “Лампиран манай хүнийг алаад эмээлтэй морь нь ирлээ” гээд зарга мэдүүлчихэж. Тэгээд тэр хэргээр баригдаж есөн эрүү давсан юм билээ. Тэгэхэд нь ээж нь эргэж очоод “зодуулж байхыг нь харчихаад “ий чигрээтэв чи хүлээв” гэж байсан гэдэг. Манайхан чинь “ий чигрээтэв” гэж хараадаг юм. Ээж нь хүртэл тийм сэтгэлийн хаттай хүн байж л дээ.Хүлээвэл үхнэ гэдгийг тэр хүн мэдэж байж л дээ. Өвөө ч эцсээ хүртэл гүрийн хүлээсэнгүй. Гарч ирсэн хойноо “аядуу зөөлөн загнаад байх мөн ч айхтар шүү. Зодож балбаад жанчаад байхад улам өширхөөд амар байдаг юм” гэж ярьж байсан гэнэ лээ. Зөөлөн загнаад байвал уясах гээд байдаг байсан байлгүй дээ.
-Өвөө тань тэр хэргийг үнэхээр үйлдсэн байсан юм уу?
-Үгүй гэнэ лээ. Тэгээд л тэгж гүрийхгүй юу. Тэр эмэгтэйн нөхөр нь худал хулгай хийж яваад урд газар алуулчихгүй юу.Тэр алсан улстай нь өвөө таарч морь нь хамж ирээд тэгээд хэрэгт хэлмэгдэхгүй юу.
-Есөн эрүү шүүлт давсан хүн олон байдаггүй байхаа?
-Өвөг есөн эрүү даваад гарч ирэхэд Дарьгангын хошуу хариуцсан амбан “араас нь харахад хулгайч, урдаас нь харахад хувилгаан байсныг нь би мэдсэнгүйц гээд уучлалт хүсч байсан гэдэг юм. Тэр үед барьж хорих шийдвэрийг тухайн нутгийн захирагч гаргадаг байж. Тэр дагуу амбантан өвөөг барих шийдвэрийг гаргаж, түүнээсээ болж, жинс цолоо бууруулан, цалин пүнлүүгээ хасуулсан гэдэг.
-Барьж өгсөн хүн тань хэрэг хүлээсэнгүй гээд үү?
-Гэмгүй хүнийг барьж өглөө гэж. Өвөө шоронгоос гараад хариугүй муу биетэй хүн очиход амбан нь эхлээд байснаа уучлалт хүсч, тэндээ асарч сувилан тордоод гэрээдээ харих дайтай болохоор нь үхэр тэргээр хүргэж өгч байсан юм гэнэ лээ.
-Кино шиг л амьдралтай хүн байж. Тэр явдлаас хойш эхнэр авч төлөвшин аав тань гарсан хэрэг байх нь ээ?
-Өвөө 50-52 настай байхдаа эмээтэй айл гэр болсон гэж ярьдаг. Тэр үед эмээ 18 настай жаахан хүүхэд хойд нутгаас ирж байсан юм гэнэ лээ. Яг аль нутгийн хүн байсныг нь мэддэггүй юм. Манай ээж ярихдаа “хөөрхий минь дээшээ хараад л манай нутгийн уул ус тооноороо харагддагсан. Тэр газраас би ирж энд ясаа тавих хувьтай байж дээ” гэж хэлээд санаа алддаг байсан гэж. Тэгэхээр өндөр уултай газрын хүн байгаа биз. Эмээ маань сайхан хүүхэн байсан гэнэ лээ. Тэгээд хүмүүс сайн эр сайхан хүүхнийг оргуулж иржээ гэж ярьдаг байсан гэдэг юм. Эмээ өвөө хоёрын дундаас төрсөн ганц хүү нь миний аав. Аавыг 18 настай байхад өвөө өнгөрсөн ээжтэйгээ хоёулаа үлдсэн юм гэнэ лээ.
-Залуугаараа бэлэвсэрч, ахиж хүнтэй гэрлээгүй юм уу?
-Суугаагүй. Ер нь эмэгтэйчүүдтэй нийлдэггүй хэр нь эрчүүдтэй сайхан нөхөрлөдөг. Тамхи татдаг ер нь их айхтар хүн байсан. Ямарсайндаа аав, ээж хоёрыг “50 хүртэл чинь би мэднэ” гээд мэдэл өгөөгүй юм гэнэ лээ. Тэгээд ах бид хоёр гарч арай дээрдэн, 50 хүрсэн хойно нь жаахан мэдэл өгсөн гэнэ лээ. Ер нь их чанга хүн байсан. Би эмээгээ муухан санадаг юм. Намайг зургаатай байхад 82-тойдоо бадгана буюу сэтгэл санааны өвчнөөр бурхан болсон. Ил гаргахгүй ч дотроо хэцүү л байдаг байсан байлгүй. Аав цэрэгт 5-6 жил болоод ирэхэд ээжийнх нь урт сайхан унаад шингэрсэн байж. Тэгээд асуутал “би ганц хүүгээ амьд ирнэ гэж бүтэн нойртой хонож байсан гэж чи бодно уу” гэж хэлсэн гэнэ лээ.
-Аав тань ямар ажил алба хашдаг байсан бэ?
-Манай аав нэгдэлд мал маллаж байсан. Бас сайн эрийн хүү гэсэндээ арай өөр байсан юмуу гэж би боддог юм. Бидэнд сайхан хурдан буян, сайн эмээл, хазаар, гэр, тэрэг гээд үлдээсэн юм олон бий. Тайж, банди адууны угшилтай охин хүрэн даагыг атан тэмээгээр авч тэр нь манай адууны суурь болсон доо.Аав маань уг нь том ахад юмаа өгдөг юм.Тэгсэн яагаад ч юм тэр хүрэн гүүгээ надад зааж өгсөн. Тухайн үед би залуу байсан бололоор тэрийг нь тоогоо ч үгүй. Цэрэг цураг, сургууль соёл гээд нэг хэсэг адуу малнаас хол байлаа шүү дээ. Нөгөө гүүнээс нь сайн юм гарлаа. Суманд айрагдлаа, түрүүллээ гэж дуулдаг тоодоггүй байсан. Цэргээс халагдаж ирэхэд хүрэн гүү хорь хүрчихсэн байж л байсан хөөрхий.Буян нь дэлгэрсэн амьтан байсан даа. Тэр гүүний 4-5 дахь үеийн одоо ч гэсэн хурдалж байна. Улсад аман хүзүүдсэн хүрэн хязаалан тэр гүүний л удам шүү дээ.
-Тэгээд хэдий үеэс адуу маландаа ойртож, морь уях болсон юм бэ?
-2002 оны үеэс л хамгийн бага ахыгаа дагаж морь уяж эхэлсэн. Юу ч мэдэхгүй хүн чинь хүний хэлснээр зогс гэвэл зогсоод, суу гэвэл суугаад явж байлаа. Тэгээд сүүл рүүгээ овоо дөртэй болж амиа даагаад уях болсон. Ахыгаа дагаад 2002 онд Халзан сумынхаа наадамд явсан чинь шүдлэн түрүүлээд, миний нэртэй бор морь дөрвөөр давхичихлаа.Тэгсэн “өө, энэ морь уях чинь амархан эд байна” гэж бодогдоод явчихлаа даа. Тэр жил манай аймгийн 60 жилийн ой тохиож байсан юм. Нөгөө хэдийгээ аваад аймаг руу ирсэн чинь хоцроод, тэгээд л амаргүй ажил гэдгийг ойлгосон доо. Тэр жил Дугараа буюу Бат-Өлзий манай аймгийн ойд ирж Тэрбишийн буурал азаргыг тавлуулж, тэрхүү завшааныг ашиглаж би гэдэн хүн шавиар орж байлаа. Дараа жил нь хоёр ахыгаа дагаад аймагтаа уралдтал олон айраг түрүү авсан ч, түүнээс илүү амжилт гаргах боломж тааруу юм шиг санагдаад хотоос туршлага судлахаар явсан. Тэгээд Онон, Бандгаа, Дугараа, Билэгдэмбэрэл нарыг дагаад бүсийн наадамд явж бага саг зүйл сурч л байлаа.
-Морио бол уяж л байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. 2004, 2005, 2006 онуудад аймагтаа наадаад айраг, түрүү аваад л байдаг байсан. Улс бүс рүү гарч уралдах гэхээр болоогүй санагдаад орон нутагтаа л наадаад байлаа. Тэгж байгаад 2008 онд аймгийнхаа наадамд уралдуултал хоёр азарга айрагдчихлаа. Тэгээд л одоо болчихож байгаа юм болов уу гэж бодоод гурван машинаар морьдоо ачаад Алтан-Овооны тахилгат очсон. Хар азарга маань еслөөд, нөгөөх нь арван хэдээр давхичихдаг юмаа. Тэгээд бас л болоогүй байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ хар азарганыхаа тухайд аймагт уралдаад давуулчихлаа гэсэн дүгнэлт хийж, дараа жил нь сумандаа уралдаж гуравлуулаад, зүүн бүсэд очоод түрүүлгэсэн дээ. Тэрнээс хойш улс бүсийн наадамд морьд маань айрагдаж, түрүүлж л байна.
-Хар азарга чинь Дорнодын бүсэд Билэгдэмбэрэл Манлайн нэр дээр цоллогдсон санагдах юм?
-Адуугаар нөхөрлөсөн найзууд байгаа юм. Тэр жил Билэгдэмбэрэл маань морь малаа алдаад, уралдаж чадаагүй болохоор нь “чи энийг уралдуул” гээд л мордуулчихсан юм. Найз нөхөд хүмүүс чинь биенийгээ дэмжиж тусалж байх ёстой шүү дээ.
-Удаан хүлээсэн бүсийн наадмын анхны түрүүгээ бусдын нэр дээр цоллуулах харам байгаагүй гэж үү?
-Хаанаас даа. Би тоодог ч үгүй. Өөр хүний нэр дээр цоллуулчихлаа гээд харамсах юм ердөө байгаагүй.
-Хар азарга тэрнээс хойш Хэнтийд нэг айрагдсан байхаа?
-Тэгсэн 2010 онд Хэнтий аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Дараа жил нь АХ–ын 91 жилийн ойгоор улсын наадамд 25-аар давхиад, түүнээс хойш уралдаагүй ээ. Одоо үр төлийг нь харна даа. 2009 оны Дорнодын бүсийн наадамд манай хонгор соёолон бас айрагдсан. Билэгдэмбэрэлийн хүрэн соёолон түрүүлж, Авзага Мэндээгийн хонгор халзан аман хүзүүддэг. Би тэр наадамд хоёрхон адуутай очоод хоёуланг нь оруулсан. Юм гэдэг сонин шүү. Түрүү жил нь машинаар нь ачаад явахад ороогүй хэр нь хоёрхон адуу аваад очихоор нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдсан. Бас их насны түрүү хүрэн морь чинь манай адуу юм шүү дээ. Манай аймгийн цагдаагийн хошууч Лхагвасайхан гэдэг хүн аваад тэгж сайхан давхиулсан.
-Үндсэндээ хоёр түрүү, нэг айраг хүртжээ дээ. Хонгор соёолон тэрнээс хойш яаж давхисан юм?
-Тэрнээс хойш хоёр жил өнжсөн. Ноднин наймтай уралдсан ч олигтой давхиагүй ээ. Энэ жил уяхаар бэлтгэж байна. Энэ яриад байгаа адуунууд хар азарганаас бусад нь цөм нөгөө хүрэн гүүний маань үр садууд.
-Хар азарга хаанахынх адуу юм бэ?
- 2002 онд анх ах нараа дагаж морь уясан жилээ Халзан сумын наадамд шүдлэн түрүүлгэсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд бэлгэнд ирсэн юм. Хар азарга Түвшинширээгийн Дорж багшийн адуу юм билээ.
-АХ-ын 90 жилийн ойгоор даага тавд давхиулахад тань уулзаж байснаа санаж байна?
-Тэр жил хар азарга 25-лаж, хүрэн хязаалан аман хүзүүдэн, зээрд даага тавласан. Бас манай уяны хар соёолон долоолдог юм. Тэндээсээ зүүн бүсэд зээрд даагатайгаа очиж бас түрүүлэхгүй юу. 2012 онд манай аймагт бүсийн наадам болж горьдож байсанчлаан уралдаж чадаагүй ээ.
-Улс бүсэд орсон адуунууд тань дандаа л өөр хүний нэр дээр уралддаг. Өөрт чинь үлдэж байна уу?
-Байлгүй яахав ээ. Би чинь 2005 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Хурдан тууртын минь буян шүү дээ. Анхандаа ч цол энэ тэр гэж тоодоггүй, морь айрагдаж л байвал хамаагүй байлаа. Харин одоо улсын цолны болзол дөхөөд ирэхээр бас боддог болдог юм байна. Энэ жил улсын Алдарт уяачид тодорхойлогдсон ч амжилт нь хүний нэр дээр байна гээд хасагдсан байна лээ. Хүн гэдэг амьтан цол гуншинд дуртай байдаг ч юм уу, болчихвол зүгээр ч юмуу гэж бодогддог болсон. /инээв/ Манай хоёр ах хоёулаа аймгийн Алдарт уяач цолтой. Бид бүгд л аавынхаа адуугаар наадаж байна.
-Таны энэ тэмдэглэл үнэхээр эмх цэгцтэй юмаа. Гадагшаа гаргасан, бэлгэнд авсан гээд бүх адуунуудынхаа жагсаалт гаргачихаж. Хожмын түүх шүү дээ?
-Тэгж бодоод л бичээд байгаа юм. Би хүнд 118 адуу бэлгэнд өгч, 80-аад адуу зарсан байна гэдгээ тэмдэглэлээ хараад шууд хэлнэ. Манайхаас гарсан адуунууд ихэнх нь хурдалсан даа. Булганы Хутаг-Өндөрийн Ганбат, Баасандорж, хотод Амарсайхан, Өвөрхангайн Одгэрэл гээд олон сайхан моринд дуртай эрчүүд манай адуугаар наадаж байна. Цэрэнбалтав прокурор гэхэд л манайхаас аймагт хязааландаа түрүүлсэн үрээ авч давхиулж байна.
-Танай адуунаас улс, бүсийн наадамд хэд орсон бэ?
- 7-8 орсон байх шүү.
-Танай адууны дундаж ханш хэд хүрч байна?
-Би энэ хавьдаа адууны наймаа нэлээд хийдэг хүнд тооцогддог. Аймгийн адууны ханш амжилт, угшлаасаа л шалтгаалж байх шиг байна. Аймаг, аймгийн бүсэд түрүүлсэн адуу ерөнхийдөө 20-40 саяын хооронд зарагдаж байгаа юмуу даа.
-ХААИС-ийг малын эмч мэргэжлээр дүүргэсэн гэсэн. Таны мэргэжил морь уяхад нэмэртэй биз?
-Яруу найрагч Төмөр-Очир гуай хэлсэн байдаг юм. Үнэн үг үнэтэй адуунаас үнэтэй гэж. Үнэн үг, хэрэгтэй үг, морины уяа болон мал аж ахуйг хөгжүүлэх, морь уяхад маш их хэрэгтэй гэдгийг мэдэрсэн Тиймдээ ч хүмүүсийн хэлсэн чухал мундаг үг санаануудыг тэр дор нь дэвтэртээ тэмдэглэж авдаг. Би ер нь хаана ч явсан дэвтэр бал өвөртөлж явдаг хүн. Хүмүүсээс дуулж мэдсэнээс гадна миний эзэмшсэн мэргэжил морь уяхад хамгийн ихээр нөлөөлдөг. Ер нь морь уяхад хамгийн дөхөмтэй нь малын эмчийн мэргэжил юм шүү. Эхэндээ ч малын эмчээ ч олигтой хийдэггүй, сайн мэддэггүй байлаа. Морь уяад ирсэн уяанд дөхөмтэй юм гээд мэргэжилдээ суралцаж, багшийн шахалт шаардлагагүйгээр ном товхимолуудыг унших болсон. Ний нуугүй хэлэхэд их сургуульд зүйлээ морь уяад л мэдэж байна шүү дээ. Дээр нь хаана л ямар сургалт семинар болно. Тэрэнд заавал хамрагддаг.
-Эмнэлгийн тань нэр анхаарал татаж байлаа. Малын эмнэлэг хэр нь “Боорчи” гэсэн нэртэй?
- Хүүгийнхээ нэрээр нэрлэсэн юм. Сүүлийн үеийн эм тариа, бэлдмэл, эмчилгээний арга барилд хамгийн түрүүнд суралцан аймгийнхандаа хүргэхээр хичээж л явна даа.
-Гал уяаны зохион байгуулалтанд орсон гэсэн үү?
-Хот хөдөөгийн хүмүүс холилдсон гал аймагт олон байдаггүй байх. Манай “Дэлгэрхар” галд “Хан эрдэнэ” компанийн захирал Амарсайхан, “Барс” группийн захирал Мөнхбат, улсын начин Анхбаяр, “Богд-Өргөө” ХК-ийн захирал Одгэрэл нарын хотынхон аймгийн спорт хорооны мэргэжилтэн Идэрмөнх, аймгийн захиргааны хэлтсийн дарга Баасандорж миний бие нарын Сүхбаатарчууд харъяалагддаг. Манай гал сүүлийн жилүүдэд амжилтаараа аймагтаа тэргүүлээд байгаа. Галын гишүүд маань цөм аймгийн Алдарт уяач цолтой.
-Хэдэн онд байгуулагдсан бэ?
-2005 онд. Хар азарганыхаа нэрээр нэрлэсэн юм.
-Мундаг хамт олон байна. Та бүхний цаашдын ажилт амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
-Нийт монголчуудадаа усан могой жилдээ уясан нь хурдалж, үр ачаараа энх тунх сайн сайхан явахыг хүсье дээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна