“Морин эрдэнийн шинж гучин зургаан зүйл” судраас

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 18 -нд

Энэ судрыг гавьяат багш, профессор Д.Чойжилсүрэн агсны хувийн номын сан, хэл шинжлэлийн эрдэмтэн X.Лувсанбалдан агсны 1989 оны "Хүлгийн шинж" номонд бичигдсэн судруудтай харьцуулж бичсэн юм. Уул нь энэ сударт 36 шинж байвал зохихоос 30 байгааг тэр хэвээр нь буулгасан учраа уншигч танаа толилуулав.

Судар, дээд богдсын хүлэг морин эрдэнийн шинж 36 зүйл буй гэж эхэлсэн бөлгөө.

 - Эн тэргүүн манлай нь дөт хүлэг буюу

 - Уруул нь хандгайн уруул мэт их

 - Араа нь буурын соёо мэт

 - Дээд, доод шүд лүгээ шиг мах сацуу

 - Хацарт зургаан эргүүлэгтэй

 - Магнай дунд гурван эргүүлэгтэй

 - Хөхлөөс, хоёр гуя нь дөрвөн эргүүлэгтэй

 - Хоёр чихэнд эрхгүй булаг

 - Нүд нь нударга мэт их

 - Ухархайд үхрийн шагай багтах мэт

 - Хоёр гуя харгам тэгш их

 - Цавь, хөхөл эргүүлэгтэй

 - Мундаа хөлийн байр тэгш

 - Дэл их

 - Бүх хөлийн шөрмес гадагш ороонги.

 - Арван өдөр явбал таван цуг ирвэл гайгүй

 - Ууланд хэзээ бөгөөс тэгш               

 - Ямагт довтолбол харихгүй

- Барин довтолбол бядуу буй

- Нэг сар унавал мах буурахгүй, эцэхгүй

- Дөрвөн хөл улдахгүй

- Нэг ташуурт өвдөхгүй

- Мориноос туурай нь мохоо

- Хавирга нь урт

- Хоёр ташаа агуу

- Энэ морь таньж олохуйяа бэрх

- Энэ морины эцэг Хастав

- Эх нь Хостав хоёроос төрнө

- Азарга олдох

- Гүү олдохуйяа бэрх

 Г.Цэвэгмэд

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна