Ирээдүйн түмэн хурдууд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 02 -нд

Ирээдүйн түмэн эхүүдийг тодруулах зорилготой уламжлалт өндөр бооцоот даага, шүдлэнгийн уралдаан өчигдөр Цагаан хөтөлд боллоо. Хоёр ч удаа хойшилсон энэ удаагийн уралдаанд 51 даага шандас шалгаснаас:
1.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр
2.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Одонбаатарын халиун
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д. Ононгийн буурал
4. Булган аймгийн уугуул Оросоогийн Мэндбаярын хээр
5. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хээр зэрэг ирээдүйн түмэн эхүүд айргийн тавд хурдалсан бол шүдлэнгийн уралдаанд  20 гаруй хүлэг тоосоо өргөж,
1.Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х. Цогтсайханы зээрд
2.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б. Батсүхийн саарал
3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн хүрэн
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач С.Ганзоригийн хул
5. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул П.Бямбацэрэнгийн хүрэн үрээ тус тус айрагт хурдалжээ.
А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна