Хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны морьдоор  эхэлдэг уламжлалтай.  АХ-ын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадамд газар газрын 303 хурдан хязаалан бүртгүүлж, шандас юугаа сорихоор гарааны зурхай хөдөллөө. Хязаалангийн уралдаанд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Д.Халтарын бүсийн наадмын аман хүзүүн эзэн шарга, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт Б.Хишигжаргалын улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн бор, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн  бүсийн наадмын гурван айргийн эзэн хээр , Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн бүсийн наадмын нэг айргийн эзэн хээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Д.Дэлгэрбаярын төвийн бүсийн нэг айргийн эзэн хонгор, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын  бүсийн наадмын түрүүн эзэн сартай хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын улс бүсийн наадмын хоёр айргийн эзэн Дүү хээр, Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор,  Төв аймгийн Баянцогт сумын уугуул Д.Даваа-Эрдэнийн бүсийн наадмын түрүү сартай ухаа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул А.Төмөр-Уяагийн бүсийн наадмын хоёр түрүүн эзэн цавьдар үрээ тус тус морджээ. 
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна