Д.Хишигжаргалын шарга хязаалан түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Хэдхэн хоромын өмнө хурдан хязаалангууд барианд орлоо. АХ-ын 92 ойн анхны уралдааныг Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Монгол Улсын Алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор, айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Зулзүсэмийн сартай хонгор, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн цавьдар, айргийн тавд  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр хязаалан тус тус хурдаллаа. Хээр үрээ Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү гэдгийг морь сонирхогчид мэдэх бизээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна