Аймгийн Алдарт уяач Ц.Баярхүү:Төрийн наадмын анхны хишгээ хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

-Төрийн наадмын эхний өдөр хязаалан айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Сэтгэл маш их өндөр байна. Цавьдар үрээг маань миний хүү унаж хурдлуулсан.
- Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Цагаачийн Баярхүү гэдэг. Би Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн Алдарт уяач цолтой.
-Цавьдар үрээ хаанахын адуу вэ?
- Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Наранбаатарын унаган адуу. Даага, шүдлэндээ уягдаж байгаагүй битүү үрээ. Үүнээс өмнө Баянчандмань сумынхаа наадамд түрүүлсэн.
-Хэдэн насны морьто ирсэн бэ?
-Улсын наадамд шүдлэн хязаалан  насны морьтой ирсэн. Хязаалан маань айрагдчихлаа. Удахгүй шүдлэн мордоно.
-Хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсоор хэдий хэр хугацаа өнгөрч байгаа вэ?
-Морь уяад олон жил болж байна.
-Төрийнхөө баяр наадмын хишгийг хэд дэх удаагаа хүртэж байгаа вэ?
-Улсын наадмын анхны айраг. Харин улс бүсийн гэвэл хоёр дахь нь болно. Өмнө нь Увс аймагт болсон  баруун бүсийн наадамд хээр соёолон гурваар давхиж байсан. Хээр үрээ  Хэнтий аймгийн Норивлон сумын адуу байсан юм.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна