Аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатар: Хоёр жил дараалан төрийнхөө наадамд тоосоо өргөж, айрагдлаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Их Монгол улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд айргийн таваар ТөваймгийнСэргэлэнсумынуугуул, аймгийнАлдартуяачБ.СүхбаатарынДүүхээр хурдалж наадамчин олон, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Морь барианд орж ирэх үед Сүхбаатар Алдартаас баярын сэтгэгдлийг нь сонссон юм.
-За баяр хүргэе?

-Баярлалаа. Та бүхэн сайхан наадаж байна уу? Миний  Дүү хээр айргийн таваар хурдалж үнэхээр их баяртай байна. Би ТөваймгийнСэргэлэнсумынуугуул, аймгийнАлдартуяачБ.Сүхбаатар гэж хүн байна.
-Дүү хээр урьд нь яаж давхиж байв?
-Өнгөрсөн жил шүдлэндээ Улсын баяр наадамд айргийн дөрвөөр хурдлан наадамчин олныг баясгаад байсан билээ. Давхар уяагаар Дундговь аймагт болсон “Эх мандал 2012” говийн бүсийн уралдаанд айргаар давхисан.  Хоёр жил төрийнхөө наадамд тоосоо өргөж, хоёронтоо айрагдаад байгаа нь энэ юм. Төрийнхөө наадамд  цулбуур өргөн цоллуулж зогсоно гэдэг уяач бүрийн хамгийн бахархалт мөч байдаг шүү дээ.
-Хичнээн насны морьдоо мордуулах вэ?
-Манай “Ажнай шарга” гал уяаныхан нас насанд хорь гаруй морьтой ирсэн.
-Уясан болгон тань айраг түрүүнд хурдлах болтугай.

-Баярлалаа. Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна