Шүдлэн эргэлээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэлээ. 296 үрээ бүртгэгдэж 264 үрээ гарааны зурхай руу хөдөлсөн бөгөөд  өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү айргийг хүлгэд багтжээ. Өнгөрсөн жил улсад түрүүлж, төвийн бүсэд айрагдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г. Батдэлгэрийн хар халзан, аман хүзүүдсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц. Ганхүүгийн хонгор халзан, айргийн дөрөвт хурдалсан Ховд аймгийн Дөргөн сумын уугуул  Н. Батбаярын Гарьд халтар, зүүн бүсийн наадмын түрүү  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарту уяач Н.Амгалангийн зээрд зэрэг  хурдан буянгууд багтжээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна