Э.Анарын хээр шүдлэн магнайдаа тоосгүй түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 10 -нд

Хэдхэн хоромын өмнө хурдан шүдлэн барианд орлоо. АХ-ын 92 ойн уралдааныг Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын хээр магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул  Ц.Ганхүүгийн хонгор халзан хонгор үрээ АХ-ын 91 жилдийн ойд мөн аман хүзүүнд хурдалсан билээ  , айргийн гуравт  Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын зээрд, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Данзандоржийн Одхүүгийн хээр, айргийн тавд  Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн зээрд халзан тус тус хурдаллаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна