"Улс” халзан гурав дахиа түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 11 -нд

Гал бутартал дүүлж, газар эвхэн хурдалсаар сүргийн манлай хурдан азарганууд  хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Монгол орны дөрвөн зүг,найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга, айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын хул азарга тус тус хурдалжээ. Бид тун удахгүй түрүүлж, айрагдсан эздийн сэтгэгдлийг хүргэх болно.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна