Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь улсын наадамдаа дахин түрүүллээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2222, Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын их насанд 383 их морь бүртгэгдэж, 381 морь гарааны зурхай руу хөдөлсөн.
Гал бутартал дүүлж, газар эвхэн хурдалсан их насны морьд  хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Алтай констракшин компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайваны хонгор халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Амарбаясгалангийн хүрэн халзан морь тус тус хурдалжээ. Бид тун удахгүй түрүүлж, айрагдсан их морьдын эздийн сэтгэгдлийг хүргэх болно.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна