Нийслэлийн Алдарт уяач Т.Ихбаяр: Их наснаас хоёр айраг хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 11 -нд

-Сайхан наадаж байна уу та. Хоёр морио айрагдууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
- Сайхан наадаж байна. Баяртай байлгүй яахав хоёр халзан морио айрагдууллаа. Нэг морь аман хүзүү, нөгөө нь айргийн таваар давхилаа. Сэтгэл их өндөр байна.
- Төрийнхөө их баяр наадамд хишиг хүртээд байгаа хурдан хүлгэдийн угшил хаанахынх бэ?
- Аман хүзүүнд давхидаг нь хонгор халзан нь Сүхбаатар аймгийн Онгоны, таваар давхидаг хүрэн халзан морь маань Эрдэнэтийн адуу байгаа юм.
- Улсын наадмаасаа өмнө хаана уяаг нь шалгасан бэ? 
- Өмнө нь уралдаагүй байж байгаад, дан уяагаар улсынхаа наадамд ирлээ. Сунгаануудад бол сайн л байсан.
- Хэдэн насны адуутай ирсэн бэ?
-Зургаан насны морьдоо уясан байгаа. Өчигдөр хязааланд бор үрээ арван хэдээр орсон байгаа.  Гэхдээ энэ жил хаа сайгүй ханиад гараад хэцүүхэн л байна. Энэ ханиад бага насны адуунд их халтай юм. Манайхны бага адуу  ханиад хүрээд нэлээн хүндэрсэн. Гэхдээ одоо дажгүй ээ.
-Улсын наадмыг  залгаад бүсийн наадмууд үргэлжилнэ. Хаана очиж наадах төлөвлөгөөтэй байна вэ?
-Хурдан морины олимп гэгддэг “Их хурд”-даа морьдоо уралдуулна паа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна