Соёолон гараа руу хөдөллөө

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

Соёолон гарааны  зурхай руу хөдөллөө. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 254 хурдан буян бүртгүүлж,  гарааны зурхай руу хөдөллөө.  Тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд улс бүсийн наадмын  хоёр түрүү, хоёр айргийн эзэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Баярхүүгийн Шувуухай хүрэн,  төрийн наадмын түрүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Г.Доржпүрэвын Толбот хүрэн,  төрийн наадмын хоёр айргийн эзэн Өвөрхангай сумын уугуул Б.Даваадоржийн хар,  улс бүсийн нэг түрүү, хоёр айргийн эзэн Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхбатын цавьдар  энэ цагийн олон хурдан буянгууд морджээ.Соёолон барианд орох торгон мөчид эргэн уулзая. Эрхэм уншигч та бүхэн “Тод магнай“ сайттайгаа хамт байгаарай.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна