Х.Цогтсайхан: Бурхны оронд байгаа найз маань харж байгаа байхаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

-Сүмбэн зээрд азаргаа төрийнхөө их баяр наадамд түрүүлгэж байсан бол өнөөдөр соёолон айрагдууллаа.Баяр хүргэе.
-Төрийн их баяр наадам, түмний их цэнгэлдээ хамгийн хийморьтой гэгддэг соёолон айрагдуулсандаа маш их баяртай байна. Нутгийн минь уулс ус, бурхны оронд байгаа найз маань ивээж үрээ маань айрагдлаа. Найз маань тэнгэрийн орноос харж байгаа  байхаа. Ингээд нутаг орныхондоо, галынхандаа баярласнаа илэрхийлмээр байна. Монголынхоо нийт ард түмэнд баярын мэнд хүргэе.
-Хүрэн үрээ хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Энхбатын унаган адуу. Тод магнай сайтаараа дамжуулаад Энхбат дүүдээ маш их баярлалаа гэдгээ уламжилмаар байна.  Хүрэн үрээ над дээр шүдлэн ирж байсан. Өнгөрсөн жил хязааландаа төвийн бүсийн наадамд  айргийн дөрвөөр хурдалж байсан.
-Өчигдөр Сүмбэн зээрдийг битүүхэн харж байлаа.
-Ханиадтай байгаад мордуулаад татуулсаан.  Их хурд уралдаандаа тоосоо өргөх байхаа.
-Бусад нас яаж давхив?
-Шүдлэн, хязаалан  40-50-иадаар давхилаа. Монгол наадам хүүхэд, морь эсэн мэнд сайхан наадах нь хамгийн том бахдал байдаг шүү дээ.
-Аймгийнхаа 90 жилийн ойд наадах уу?
-Тэгнээ. Энэ жил Төв аймгийн маань 90 жилийн ой тохиож  байгаа. Төрлөх нутгийнхаа ойд морьдоо уралдуулнаа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн тань уралдаануудад амжилт хүсье.
А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна