Манлай уяач Б.Мөнхтөр:Ганц соёолон мордуулаад айрагдууллаа

А.Тэлмэн
2013 оны 7-р сарын 12 -нд

-Төрийн наадмын хишгээ соёолон үрээгээр хүртлээ. Баярынхаа сэтгэгдэлээс хуваалцаач?
- Сайхан байна. Залбирах юм байна шүү дээ.Ямар ч байсан танай хамт олонд ажлын амжилт хүсээд, наадамчин түмэндээ баярлалаа гэж хэлэе. 
- Бор соёолонгийн өмнөх амжилтаас дурдвал?
- Битүү үрээ байгаа юм Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ирсэн. Манай Батбаяр дүүгийн үрээ л дээ. Батбаяр маань ноднин даага айрагдуулж байсан энэ жил соёолон айрагдууллаа. Бор үрээ үнэхээр хурдан сайхан буян юм.
- Манлай энэ жил хаагуур наадав?
- Өөр газар наадсангүй. Төв аймгийн Цээл сумандаа байж байгаад Цанын  баазынхаа урд буудаг газраа бууж долоо худгийнхаа сунгаад түмэн олонтойгоо сунгаж байгаад өнөөдөр тавьлаа. Олонтойгоо хамт уралдаж соёолонгоо айрагдуулсандаа баяртай байна. Уяач түмэндээ баярлалаа.
- Төрийнхөө наадамд хэдэн насны хэдэн морьтой ирсэн бэ?
- Нас насанд гурван морьтой ирсэн ч ханиаднаас болоод мордуулаагүй. Ганцхан ханиад гайгүй байсан бор соёолонгоо мордуулсан нь айрагдчихлаа. Миний өөрийн бор морь уг нь сайн л байсан ханиадтай болохоор нь аваалд үлдчихлээ. Гэхдээ сайхан л наадаж байна.

А.Энхжил
 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна