МУ-ын 21 дэх Аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит наадмын хурдан морьдын цуваа

А.Тэлмэн
2013 оны 8-р сарын 05 -нд

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмаар амжилттай сайхан барилдаж, ес даван түрүүлж Монгол улсын Аварга цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Ноёд” группын бөх Гунаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадам наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо болсон юм. Сэлэнгэчүүд тус аймгаас төрсөн анхны аваргадаа хүндэтгэл үзүүлж, хүчит 128 бөхийн барилдаан, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваагаар наадацгаалаа.

Үүнээс хурдан морьдын уралдааны Их насанд:
1. Дархан-Уул аймгийн уяач Лхагвасүрэнгийн хүрэн
2. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Болор-Эрдэний буурал
3. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Эрдэнэбилэгийн хонгор
4. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн Алдарт уяач Нямдаваагийн хул
5. Сэлэнгэ аймгийн Сант сумын уяач Дэлгэрсуурийн хүрэн халзан тус тус айргийн таваар хурдалжээ.

 Харин соёолон насанд:
1. Төв аймгийн Цээл сумын МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн хүрэн
2. Дархан-Уул аймгийн уяач Энхтөрийн хээр
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын аймгийн Алдарт уяач Д.Энхбатын хул
4.Алтанбулаг сумын уяач “Монмасло” компанийн захирал Ганзоригийн хонгор халзан
5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Энхтайваны хээр

Дааганы уралдаанд:
1.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б. Батсүхийн халзан
2.  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б. Батсүхийн зээрд
3.  Зүүнбүрэн сумын Наранбаатарын хээр
4. Мандал сумын уяач Н.Алдарын хээр
5. Сүхбаатар сумын Алтангийн саарал дааганууд тус тус айрагдсан юм.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна