Замын-Үүд суманд гаалийн байгууллага үүссэний 90 жилийн ой боллоо

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 03 -нд

Замын-Үүд суманд гаалийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр аравдугаар сарын 2-нд болж өнгөрлөө. Энэ үеэр доод гурван насны морьдын уралдаан болсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорноговь зэрэг аймгууд, Улаанбаатар хот Налайх дүүргийн уяачид хурдан хурц хүлгэдийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн байлаа.

Уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 53 хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
1. Замын-Үүд сумын харьяат Эрдэнэбат уяачийн хонгор халзан
2. Замын-Үүд сумын харьяат Гансүх уяачийн хул
3.Улаанбаатар хотын харьяат Төртогтохын хар алаг
4.Замын-Үүд сумын харьяат Ганбаатарын хамар цагаан хээр
5. Улаанбадрах сумын харьяат, сумын Алдарт уяач Баярсайханы хул

Шүдлэн-79
1.Замын-Үүд сумын харьяат, Гаалийн байцаагч Болдоогийн цагаан
2.Сүхбаатар аймгийн харьяат Болдбаатарын шарга
3.Сайхандулаан сумын харьяат Идэрбаярын буурал
4.Сайншанд сумын харьяат Ганхуягийн хонгор будан
5.Сайхандулаан сумын харьяат Бүрнээбаатарын хул

Даага- 84
1.Замын-Үүд сумын харьяат Ганбаатарын хонгор
2. Замын-Үүд сумын харьяат, алган нэвтрүүлэх боомтын Батхүүгийн халтар
3.Эрдэнэ сумын харьяат Д.Отгонжаргалын хээр
4. Улаанбадрах сумын харьяат Баттогтохын зээрд
5.Замын-Үүд сумын харьяат Амгаланбаатарын шарга тус тус хурдалжээ. Гурван насанд түрүүлсэн хүлгэдийг
мотоциклиор байлсан байна. 

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна