Х.Бат-Эрдэнийн хүрэн

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 11 -нд

Монголын хурдан морины түүхэнд хамгийн богино хугацаанд дээд цолонд хүрсэн гэх шинэхэн амжилтын эзнээр тодроод буй Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ АХ-ын 92 жилийн ой, төрийн их баяр наадамдаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрхмээр зүй ёсоор нэрлэгдэнэ. Монгол төрийн наадмын 30 түрүү, айргийн зургааг нь дангаараа хүртэж, эр хүний баяр бахдал омогшлыг ханатал мэдэрсэн Тод манлайн хүрэн шүдлэнг танилцуулъя.
Хүрэн үрээ Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Эрдэнэдалайн унаган адуу. Даага болох өвлөө Тод манлайд ирсэн хүрэн үрээний эцэг нь Ц.Эрдэнэдалайн гарсан төл болгон нь хурдалдаг хүрэн азарга бол, эх нь алдарт халтруудынх нь цустай хүрэн гүү /байдас байхад нь төрсөн/ байдаг аж. Хүрэн үрээ дааган цагаас эхлэн уягдаж “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд зургаалж, өнөө жил төрийнхөө их баяр наадамд таваар хурдалсан нь энэ юм.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна