Б.Батсүхийн саарал

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 01 -нд

Өнгөрсөн жил Бондгор хээр азаргаа айрагдуулж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Бат-Очирын Батсүх өнөө жил саарал үрээгээ аман хүзүүнд  хурдлуулж, төрийн наадмын хоёр дахь хишгээ хүртлээ. Дааган цагаас эхлэн хурдалж буй саарал үрээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн унаган адуу. Эцэг нь “Чандмань тал” ХК-ийн захирал, Ж.Энхболдын ОХУ-д амжилттай уралдаж байсан Азмат хэмээх Англи азарга байдаг бол эх нь Т.Батзориг Алдартын унаган хул гүү байдаг аж.
Саарал үрээг одоогийн эзэн нь дааганд нь авч Сэлэнгэ аймгийн баяр наадам болон дөрвөн ч бага уралдаанд аман хүзүүнд хурдлуулжээ. Харин энэ жилийн тухайд хавар Жаргалантад болсон уралдаанаас эхлэн долоо уралдаж, дөрөв түрүүлж, хоёр айрагдсан  байна.
Жаргалантын уралдаанд аман хүзүүдэж, 6-р сарын 2-нд Зүүнбүрэн суманд болсон аймгийн бүсийн уралдаан болон 1000  долларын бооцоот шүдлэнгийн уралдаан, Баянцогт сумын болон Сэлэнгэ аймгийн наадамд тус тус түрүүлсэн саарал үрээ улсын наадамд аман хүзүүдээд, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд есөөр давхисан билээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна