Тод манлайгууд 12 сард дахин дуудлага худалдаа явуулна

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 08 -нд

Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын санаачлагаар Монголд ээлжит адууны дуудлага худалдаа энэ хавар “SS club”-д болсон билээ. Уг дуудлага худалдаагаар Макс угшлын шинэ монгол адуунаас гадна ах дүү хоёрын нэртэй улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан азаргануудын үр төлүүд мөн дуудагдсан юм. Д.Ганбаатар Тод манлайн улс бүсийн наадмын нэг түрүү, таван айргийн эзэн Сарт хүрэн, гурван түрүү, нэг айргийн эзэн Босоо хээр, нэг түрүүн эзэн Жигүүр хул болон Д.Цэрэнжигмэд Тод манлайн улс бүсийн наадмын гурван түрүү, хоёр айргийн эзэн Асгат саарал, хоёр түрүү, зургаан айргийн эзэн Сөнгө зээрд, нэг түрүү нэг айргийн эзэн Зандан хүрэн зэрэг хурдан азаргануудын үр төлийг дуудлагаар худалдаалах болж 13 адууг нэрлээд байсан юм. Харин энэ тоо худалдаа болох өдөр 26 болж Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, С.Ганхуяг, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Билэгдэмбэрэл Алдарт уяач Э.Ганбат нарын хурдан удмын адуунууд нэмэгдсэн байлаа. Тэгвэл ах дүү Тод манлайгууд ирэх 12 сард дахин дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Энэ тухай мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.

А.Дөл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна