Жудагтай эрчүүд

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 14 -нд

Говь-Алтай аймгаас төрөн гарсан ах дүү хоёр Тод манлай нар 1999 оны өвөл Жаргалантын Лхагвагаас авсан ам цагаан хээр азаргаа  хоргой хэмээх Батсүхээр  уяулж,  Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Алдарт уяач О.Жамъяндоржийн  “Улсын Алдарт уяач цолны мялаалга наадам”-д  аман хүзүүдүүлэн, үүнээс гурав хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан суманд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит наадамд 300 гаруй азарга уралдахад хээр азарга нь  түрүүлж наадмын өм нээгдэж байсан гэдэг. Тэдний уяанаас Арвай хээр, Босоо хээр,  Жигүүр хул, Асгат саарал, Асгат хээр, Зандан хүрэн, Сарт зээрд, Дэлт хээр, Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд гээд төрийн наадамд “данстай” олон хурдан хүлгүүд төрсөн байдаг билээ. Ийнхүү олон жил морины дэл сүүл боож байгаа тэд шинэ цагийн монгол адууны эхлэлийг тавьсан улс. Тиймдээ ч Тод манлайгуудын адуун зэлэн дээр Макс  угшлынх нь хурдан хурц хүлгэд олноороо сойлгоотой байх нь бий. Тэгвэл МУ-ын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тэднийг “жудагтай эрчүүд” хэмээн үнэлсэн юм. Учир нь ах дүүс шинэ цагийн монгол адууны тоогоороо Монголдоо дээгүүр орох ч аль нэг уралдаан дээр эрлийз монгол адууны маргааныг гаргаж байгаагүйд байгаа гэнэ.  “Цол дагаж бяр” гэдгийг жинхэнэ утгаар нь залуустаа харуулж үлгэрлэн яваа тэдэн шиг уяачид олон болчихвол ММСУХ-ноос зарласан “Уяачийн ёс зүйн жил” утга төгөлдөр болно хэмээн Дууяа уяач ярих ажээ.

 А.Дөл 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна