Арын хангайн аав хүү Алдартууд
А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 03 -нд
Ярууханы Гонгорсүрэн
Аав хүү Алдартуудын амжилтын түүхийг өгүүлэхэд “Ярууханы” хэмээх Гонгорсүрэнгийн нэр гарцаагүй дурьдагдах учиртай.1926 оны улсын баяр наадамд зээрд хязаалангаа түрүүлгэж, хонгор халзан шүдлэнгээ тавлуулж байсан /уг нь гарсан цагаасаа түрүүлж байсан ч бариан дээрээ хадуурч тавласан хэмээдэг/ Гонгорсүрэн арын хангайн аатай, аагьтай уяачдын нэг. Нийтлэлийн маань гол эзэдтэй уяаны эрдэм заасан багш, ураг төрлийн хамаатан гэдгээрээ холбогддог. Тодруулбал Гонгорсүрэн Ням уяачийн авга эгчийнх нь нөхөр. Тэр утгаараа адуунд элэгтэй басхүү нүдтэй Нямд уяаны арга барилаасаа хуваалцан, дагуулдаг байсан гэдэг.
Арын хангайгаар овоглодог 16 Алдарт /МУ-ын/ уяач цолтон бий. Тэдний нэг нь Цэцэрлэгмандал сум, Баянбайшир багийн унаган хүү Лувсангийн Ням юм. 1928 онд Лувсангийн дунд хүү болон мэндэлсэн тэрээр нэг эгч, нэг ахтай. Харин доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Шинэ цагийн сэхээтнүүдийн тоог дөрвөөр өсгөсөн Лувсан гуайн таван хүүхдээс ганцаараа малчин эцгийн голомтыг залгаж, бууриа сахисан нь Л.Ням. Малд нүдтэй, адуунд эрэмгий Ням хүнддэх хүртлээ хурдан хүлгийн зоон дээр цамц дэрвүүлэн дарцагладаг унаач хүү байлаа. Багаасаа хүргэн ахаа дагаж уяаны эрдэмд суралцсан тул мориноос хасагдмагцаа аль хурдан хурц гэснээ уяж уралдуулна. Удалгүй нас биенд хүрч, цэргийн албанд татагдан гурван жил хаагаад 1953 онд халагдан ирж нэгдлийн адуучнаар ажиллах болов. Тэгэх тэгэхдээ бүр нэгдлийн цөм сүргийг маллаж, жилийн дөрвөн улирлыг адууны захад өнгөрөөх болжээ. Шаардлага өндөр цагийн эрхээр тэр бүр хүссэн наадамдаа явж чадалгүй, сум, бригадынхаа наадамд оролцон ёс юм шиг айрагдаж, түрүүлдэг байлаа. Хэдийгээр одоогийнх шиг ийм олон биш ч цагаан сар, майн баяр, наадам гээд ямар ч байсан жилдээ 2-3 уралдчихна. Тиймдээ ч том жижиг наадмаас 130-аад түрүү, 200-гаад айраг хүртсэн хэмээн хүү Петров нь бидэнд хуучилсан юм.
Л.Ням адууны наймаа нэлээд хийнэ. Зарим үед “Панзчин” хэмээн чимхүүлэх хэдий ч сайн хүлгээс гар татаж байсан удаагүй гэдэг. Ямарсайндаа л хөхөө өвлийн хүйтнээр өмсөж явсан үстэй дээлээ тайлж өгчихөөд адуу хөтлөөд ирж байхав. Иймэрхүү маягтай 60-70 адуу наймаалцсан хэмээн тэрээр хожмоо дурссан байдаг. Сайн муу нэр дуулан байж авсан адуу нь мэдсэн юм шиг айрагддаг болохоор харин ч нэг нүүр бардам байдагсан хэмээн тэрээр хуучилна.
Адууны хөхөл сүүл боосон хагас зуун жилийнх нь амьдралыг эргээд харахад аав минь их морины уяаг илүүтэй тааруулдаг байсан юмуу даа хэмээн хүү Петров нь ярьж байсан. Учир нь дээр дурьдсан айраг түрүүний нэлээд хэсгийг нь их морины амжилт эзэлдэг.
Морийг зөв сайхан эдлэх нь уяаны нэг хэсэг хэмээн ярьдаг Л.Ням Алдарт хавар намрын хөх салхинд морьдоо их уяна. “Ингэж уягдсан адуу уян дээрээ дэгэлзээд л мөн ганган шүү. Уядаг морьдоо эдлэнэ гээд талхиж ядраалгүй, харин ч бүр охин хүүхэд шигээ танхил байлга” хэмээн сургана. Өөрөө ч энэ зарчмаар унаж эдэлнэ. Зөв унаж эдэлсэн адуу хэзээд ч давхил нь бэлэн байдаг гэнэ. Нээрэн ч түүнийг нь баталсан бахтай дурсамж бий.
1960-аад оны орчим хавар таван сарын үед гэдэг. Архангай аймгийн Батцэнгэл суманд спартикиад болох тухай нэгдлийн орлогч дарга ахаасаа сонсоод Л.Ням үзэхээр явж. Өлзийт сумаас Батцэнгэл ороход 70 орчим км зайтай. Өглөө эрт явсан хүн үдээс хойхно буцаж ирээд хүү Петровоо хувцаслаж бай хэмээгээд адуугаа хураан нэг морь барьж авав. Эхнэр нь уяж сойгоогүй морь яаж давхих юм. Хаврын хатууд хүүхэд мал зовоох гээд хэмээн зэмлэсэн ч тусыг эс олов. Хатируулсаар оройхон хэрд Батцэнгэл сум орж хонолоо. Ном эрдмийн мөр хөөн адуу малнаас нэлээд холдсон ах нь эхнэрийнх нь нэгэн адил зэмлэнэ хэмээн эмээхдээ хусуураа нууж, морьтой ирснээ ч хэлсэнгүй.
Удалгүй уралдах морьд гарааны зурхай руу хөдөлж, адуунаас барьсан зээрд хүлэг нь хол тасархай түрүүлж Л.Ням уяачийн жаргалыг эдэлсэн гэдэг.
Адуунд нүдтэй Алдартын өөр нэгэн түүхийг уншигч танд хуучилъя. Нутгийнх нь унаган адуу Булганы Могод суманд зарагдаж. Уг нь их хурдан сайхан ажнай асан ч нэг л өөдтэй явахгүй байгаа дуулдана. Түүнийг нь сонссон Л.Ням уяач “Нутгаа санасан морь шоронд орсон хүн шиг болчихдог юм. Би нэг оролдъё” хэмээгээд Майн баяраар авчруулжээ. Тэр жил Өлзийт сумын 20 жилийн ой тохиож байсан тул Могодын уяачид цөөнгүй ирсэн байв. Уулзсан хүн болгон шахуу л нөгөө морийг нь асууна. Тэр бүрт “За та нар хэдхэн минутын дараа хараарай” гэсгээд л өнгөрч байв. Нээрэн ч удалгүй морь барианы зурхайд ороход Алдартын уясан буурал тод магнай торгон жолоогоо өргүүлж, эр хүний хэлсэндээ хүрэх бахдалыг мэдрүүлсэн гэдэг. Энэ мэт олон сайхан амжилтын эзэн Л.Ням 199 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн юм.
Аавын шийрийг хатаасан арын хангайн Алдарт
Л.Ням 1950 онд хар багаас нэг довон дээр тоглож өссөн Гомбо гэгч нутгийн бүсгүйтэй дэр нэгтгэж найман хүүхэдтэй өнөр бүлийн эзэн болсон юм. Уяачийн гэрт уурга сунган өссөн хүүхдүүдээс нь ууган хүү Н.Петров эцгийн шийрийг хатааж, уяаны эрдэм залгаж явна.
Гомбо бүсгүй 1953 онд Улаанбаатар хотод амаржиж Орос эх баригчийн гар дээр мэндэлсэн хүүд “авсан ээж нь” Петров хэмээх нэрийг хайрлажээ.
Н.Петров таван настайгаасаа эхлэн хурдан морь унаж, аавынхаа хамтаар хээрээр гэр хэцээр дэр хийж ойролцоох сум багийн наадамд авхаалж сорьдог байлаа. Ийнхүү хүүхэд нас нь бусдын адил өнгөрч, цэргийн албанаас халагдан ирмэгцээ нэгдэлд адуучнаар ажиллах болов.
Цагийн салхи нааштайгаар эргэж, би ч бас аавыг бодвол гурван ч удаа улсын наадамд морьдынхоо тоосыг өргөчихсөн хүн шүү хэмээн Н.Петров Алдарт бидэнд хуучилсан.
Тэрээр 1994 оноос Монгол бөхийн холбооны малчнаар ажиллах болж, Жаргалантын сангийн аж ахуйн хавьд нутаглан 1994, 1995 оны наадмуудад хурдан хүлгийнхээ шандасыг шалгаж, 1995 онд жороо халтар морио тавлуулж байсан юм.
Түүнчлэн Хоргой хэмээх Батсүхээс авсан буурал азаргаа хурдан байх жил буюу 2000 оны улсын наадамд Булганаас зорин ирж, улсын дээд шүүхийн шүүгч Нямжавын бор морийг айргийн тавд хурдлуулсан ч дутуу эргэсэн гэсэн шалтгаанаар хасагдаж байсан гэдэг. Хэдийгээр Алдарт уяачийн төрийн наадмын түүх ийнхүү өндөрлөх хэдий ч, орон нутгийнхаа наадамд айраг, түрүүг бөөндөн аатай наадсан нь олон.
1993 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн Н.Петров том жижиг нийлсэн наадмуудаас 60-аад түрүү, 50 гаруй айраг хүртсэний нэлээд нь их морины амжилт. Аавынхаа нэгэн адил их морины уяаг илүү тааруулдаг түүнийг Тод манлай уяач Д.Даваахүү “Би азарганы уяаг арай илүү тааруулаад байх шиг байдаг юм. Харин чи их морийг илүү эвлүүлдэг юм байна” хэмээн омойтуулсан удаатай. Аавынхаа уяаны арга барилыг голлон баримталдаг Н.Петров залуудаа морины наймаанд шаггүй нэгэн байжээ.
Мөнгө хатуу 1985 онд Булганы Хишиг-Өндөр сумын малчин Сахарын Баатараас 12000 төгрөгөөр хүрэн халзан морь худалдан авч тухайн үедээ л хөөрхөн шуугиулаад авсан гэдэг. Тэрээр энэ тухайгаа “ тухайн үед чинь кг гурил нэг төгрөгний үнэтэй байлаа. 12000 төгрөг гэдэг чинь 12 тонн гурил гэсэн үг шүү дээ. Түүнийгээ одоогийн ханшинд шилжүүлбэл хөөрхөн л дүн гарах байх” хэмээсэн.
Н.Петровын хийсэн адууны наймаа үүгээр дуусахгүй. Бужаа Намдаг гэгчээс цавьдар морийг нь 6000 төгрөгөөр худалдаж аваад аймгийн хянан шалгах хороонд хүртэл дуудагдаж явсан удаатай. Мөн улсын заан Найдандоржийн халзан морийг 8000 төгрөгөөр худалдан авч тавантаа түрүүлгэсэн гээд адууны наймааны талаар цөөнгүй баримтыг дурьдаж болно.
Адуутай амьдралаа холбосон олон жилийн хугацаанд хамгийн их сэтгэлд үлдсэн наадам чинь юу вэ гэсэн асуултанд “1987 онд Хашаат суманд түмэн төлийн баяр болсон юм. Аав маань аймгийн сайн малчин хэмээн уригдаж, бид хоёр таван их насны морьтой очоод нэг, гурав, таваар давхиулж байсан маань санаанаас огт гардаггүй. Түүнээс гадна Сайхан сумын түмэн адууны баярт очиж хоёр их насны морь дараагаар нь оруулж, хязаалан түрүүлгэж, азарга, даага тус тус тавлуулж байсан маань бас л магнай тэнийлгэсэн сайхан наадмуудын нэг байлаа” хэмээсэн юм.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 4 сар дугаар № 15

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна