Тод манлай уяач Б.Содномцог:Хагас зуун жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 05 -нд

-Нэгэн үеийн цуут хүлгэдийн нэг хар азарганы эзэн ийнхүү уяачийн дээд цолонд хүрээд байгааг харах сайхан байна. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Төр засгийнхаа өндөр нэр хүндтэй шагналыг иаваад, олон жилийн хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлээд сайхан байна. Сэтгэл өндөр байлгүй яахав.
-Хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ?
-Олон жилийн хөдөлмөрийн үр шим юм даа.  Үндсэндээ 53-54 жилийн түүхэн замнал байна. 1962 онд морин тойруулгын дугуйланд хичээллэхээр очиж байснаас хойш хагас зуун жил өнгөрч. Энэ баярт мөчид намайг моринд оруулсан Гантөмөр ахдаа баярлалаа гэдгээ дуулгамаар байна. Мөн Монгол Улсын Хөдөө  Аж Ахуйн их сургуулийн эрдэмт багш нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Тэр сайхан сургуулийг төгсч шинжлэх ухааны суурь боловсрол эзэмшсэн нь өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд гол нөлөө үзүүлсэн. Энэ сургуулийг төгссөн олон зуун төгсөгчдөдөө хандан алтан туурттай холбогдон уяач гэсэн эрхэм сайхан нэрээр дуудуулж яваарай хэмээн захих байна. Ингээд уугуул нутгийн ард түмэн Завханчуудадаа  учран золгож буй морин жилийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна