МУ-ын Алдарт уяач Т.Лхасүрэн:Иххэт сумаасаа төрж буй хоёр дахь улсын цолтон нь боллоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 10 -нд

- Дорнын говийнхоо улсын цолтны буухиаг үргэлжлүүлж морин жилийн босгон дээр Алдарт уяач цол хүртсэн танд баяр хүргэе.
 - За баярлалаа. Манай Иххэт сумаас төрж буй хоёр дахь улсын Алдарт уяач цолтон нь би болж байна. Миний өмнө Нарангэрэл агсан Алдарт уяач болж байсан юм. Монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлж явдаг морин жилийн босгон дээр улсын Алдарт уяач цолыг хүртсэндээ бүр илүү баяртай байгаа. Би морь унаж байхдаа л уяж байсан хүн. Хойгуур урдуур давхиж л байсан байх.Тэгэхдээ байгүй уралдаж байсан удаагүй ээ. Миний Их зээрд, Бага зээрд, Махир цавьдар гээд олон сайхан азарганууд байсан. Одоо ч тэдний аань үр төл хурдалсаар байна.
-Хэнтий аймгийн 90 жил, зүүн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртсэн?
 - Тэгсээн. Би 1970 онд Хэнтий аймгийн наадамд ирээд хоёр адуу айрагдуулж байсан. Дорноговийнхоо 60 жилийн ойгоор бас хоёр адуу айрагдуулж байсан. Ер нь сумдын ойгоос айраг түрүү алдаж байгаагүй шүү. Энэ жил манай сумын 90 жилийн ой болно. Адуу нь дөмөгхөн байгаа сум орон нутаг эртхэн наадмаа хийчихвэл зүгээр байдаг. Тэгвэл улсад бас нэг уралдах юмуу гэж санаж байгаа. Бие хаа сайнгүй ч уралдаан байвал оролцчих л санаатай байх юм.
-Сайхан дурсамжит наадмууд олон хүлээж буй бизээ. Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
- Та бүхэнд ч гэсэн баярлалаа. "Тод магнай"сэтгүүлээр дамжуулаад Монголынхоо ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна