“Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ: Морио гэсэн том өв соёлыг уламжлан хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн
-Усан могой жилийн улсын шилдэг холбоогоор шалгарсан танай хамт олонд баяр хүргэе. “Булганхангай”-чууд 2013 онд ямархан амжилт үзүүлсэн бэ?
-Усан могой жилдээ Булганчууд маань амжилт арвинтай сайхан наадаж, “Булганхангай” МСУХ маань улсын шилдэг холбоогоор, Дашинчилэн сумын МСУХ сумын шилдэг холбоогоор шалгарлаа. Бид өнгөрсөн хугацаанд хүлэг морио хүндлэн дээдэлж, эдэлж хэрэглэх, уяж уралдуулах сайхан уламжлалаа улам бүр төгөлдөржүүлэн хөгжүүлэх зорилго тавьж ажилласан. Томоохон чанартай уралдаануудыг зохион байгуулж, уяачдаа шагнан урамшуулахаас гадна морио гэсэн монголчуудын том өв соёлыг уламжлан хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ирсэн. Аймгийн хэмжээнд морин спортыг жигд хөгжүүлэх, аймгийн болон сумдын уяачдын холбоогоо бэхжүүлэн хөгжүүлэх, бие биенээ хүндэтгэн сонсдог байх зарчмыг баримталж ажиллалаа.
-Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаанд Булганчууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож улсдаа тэргүүлсэн. Зохион байгуулахад хүндрэлтэй байв уу?
-Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаан, 10000 морьтны парад жагсаалд Булганчууд маань хамгийн өргөн бүрэдэхүүнтэйгээр оролцож, улсын хэмжээнд тэргүүлсэн. Энэ бүхэнд орон нутгийн засаг захиргаа дэмжлэг үзүүлэхийн сацуу “Булганхангай” МСУХ, сумдын салбар уяачдын холбоо ихээхэн хичээл зүтгэл гарган цаад тал нь 700 гаруй, наад тал нь 200-300 километрээс сэтгэл гарган ирж оролцсон.
-Алдарт уяач цол олгох тухай шийдвэр бас их хөшүүрэг болсон байх шүү?
-Энэ бол Монголын хурдан морины түүхэнд ганцхан тохиох түүхэн үйл явдал. Тиймээс бид нутаг орныхоо засаг захиргаатайгаа ярьж байгаад “Гиннесийн Алдартан” гэдэг цолыг бий болгохоор шийдсэн. Яагаад гэхээр энэ зөвхөн Булган аймгийн асуудал биш, Монгол улсын асуудал. Тэгэхээр Монгол улсынхаа нэр хүндийг өргөх, Монголын хурдан морины хөгжлийг олон улсын түвшинд сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой онцгой үйл явдал байсан.
-Тэрхүү болзлын дагуу хичнээн Алдарт уяач төрсөн бэ?
-26 уяач энэхүү түүхэн үйл явдалд идэвх зүтгэлтэй оролцсоноороо “Гиннесийн Алдартан” цолыг хүртсэн. Саяхныг хүртэл аймгийн Алдарт уяач цол олгохоор ярилцаж байсан ч дахин давтагдахгүй түүхэн үйл явдал гэдгээр нь “Гиннесийн Алдартан” гэж нэрлэхээр шийдсэн юм.
-“Гиннесийн Алдартан”-ууд ямар болзол биелүүлэх ёстой байсан юм бэ?
-Урьд нь мэдээж тодорхой амжилт гаргасан байх ёстой. Түүнчлэн өөрсдийнхөө зардлаар тодорхой уясан морьдоо авч явж уралдуулсан байх ёстой. Жишээлбэл, аймгийн Алдарт уяач цолонд хүрэхэд таван айраг дутуу байсан бол таван морь уяж Гиннесийн уралдаанд уралдуулах.
-Түүхэн уралдаанд зохион байгуулалттай оролцохоос гадна 2013 онд хийгдсэн томоохон ажлуудаасаа дуулгаач?
-Уяачдын холбоо маань өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болсон. Мөн төлөвлөгөөт уралдаануудаа амжилттай зохион байгууллаа.
-2014 оны уралдаануудын тов гарчихсан байлгүй?
-Манай уралдаанууд тогтчихсон доо. Тогтмол уралдаануудаа зохион байгуулах байх. Энэ жилийн тухайд манай 4-5 сум ойтой.
-Ингэхэд хэзээнээс Булган аймгийн МСУХ-ны тэргүүнээр сонгогдсон бэ?
-2010 онд МСУХ-ны тэргүүнээр сонгогдсон. Миний аав Хутаг-Өндөр, ээж маань Могод сумын хүн. Монгол хүний зүрхэнд унасан газар, угаасан ус үргэлж эрхэм байдаг. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд нутаг орныхонтойгоо ойрхон байж, хувь нэмрээ оруулахыг хичээж ирсэн. ЗТБХБЯ-нд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад аймгийн уяачдын холбооны тэргүүн болооч гэсэн санал ирж, үүнийг хүлээж авсан юм. Морь, бөх хоёр эр хүний хийморийг өргөдөг гэдэг шүү дээ. МСУХ-ны тэргүүнээс гадна аймгийн Чөлөөт бөхийн холбоог бас удирддаг. Гурван жилийн дотор манай чөлөөт бөхийн хүүхдүүд улсын аваргын таавар эвдэн шижигнэсэн амжилтыг үзүүллээ.
-“Булганхангай” МСУХ-ны тэргүүн могой жилийн хаврын бүсийн уралдаануудад одтой сайхан наадсан. Хэзээнээс хурдан морь сонирхох болсон юм бэ?
-Уг нь би чинь 2000 онд улсын наадамд азарга уралдуулж байсан хүн шүү дээ. Оруулж байгаагүй болохоос /инээв/. Хэнтий аймгийн Батноров сумын гаралтай үрээ бэлгэнд аваад улсын наадамд анх мордуулж байсан.
-Тэгээд яаж давхисан бэ?
-105-аар давхисан. Тэгэхдээ тэр үед их олон азарга морддог байсан. 450 билүү, 500 билүү, азарга мордсон гэдэг байх шүү. 105-аар оруулчихаад баярлаад л гүйж явлаа.
-Тэгвэл анхны айргаа хэдэн онд амссан бэ?
-2004 онд юм уу даа. Жижиг наадамд оторлож явсан адуу айрагдсан байсан. Харин уржнан хар азарга маань улсын наадамд дээгүүр давхин, зарлуулж байгаад суусан шүү дээ. Бат-Эрдэнийн Хилэн хар гээд нэг хэсэг гурав, дөрвөөр давхисан. Яагаав нөгөө Наранхүүгийн Монгол хээр түрүүлж яваад аман хүзүүддэг наадам. Дөрвөөр давхиад бараг л айрагдчихлаа гэж бодож байсан чинь үзүүр дээрээ шогшоод есөөр орчихсон. Хар азарга маань Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын адуу. Мөнххаанд болсон хоёр ч уралдаанд одоогийн Улс халзанг дийлж л байсан адуу даа. Морь тайлбарлаж байсан хүн нь Чулууны хар азарга гээд зарлаж байсан. Түүнийхээ дараа жил “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан.
-Хар азарга тань бүсийн наадмын анхны айргийг амсуулж. Өнгөрсөн жилийн хаврын бүсэд айрагдсан алаг үрээ чинь хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Аюулгүй гэдэг хүний адуу. Миний адуу угаасаа Чулуун ах дээр өвөлждөг. Хар азарга Чулуун ахын адуу. Алаг соёолон маань өнгөрсөн жил “Дүнжингарав”-т дөрөвлөөд, Эрдэнэтэд тавласан. Чулуун ахынхаа адуугаар наадан одоогоор бүсийн наадмын гурван айрагтай болоод байна. Удахгүй Дүнжингаравтаа алагаа мордуулна даа.
-Уясан хүлэг тань урам нэмэн хурдлах болтугай. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-“Тод магнай” сайтаараа дамжуулан нийт Монголынхоо ард түмэнд болоод Булганыхаа зон олонд морин жилийн мэнд дэвшүүлж, гарч буй жил та бүхэнд азтай хийморьтой, өгөөжтэй байх болтугай хэмээн хүсэн ерөөе.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна