Хэнтий аймгийн сумдын сар шинийн барилдаан боллоо

А.Тэлмэн
2014 оны 2-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн сумдын сар шинийн барилдаан өргөн дэлгэр болсон бөгөөд шинэ залуу хүчтэнүүд зодоглон барилдаж сайхан барилдаанууд олон гарчээ. Сайны хажуугаар саар гэгчээр сайхан барилдахаар зорьж буй залуусын урмыг тэтгэж, бэлтгэл сургуулилтад тус болохуйц бай шагнал /Зарим суманд түрүү бөхийн бай 15 мянган төгрөг /олгоогүйг хойшид анхаарууштай болов уу.
Батноров суманд сумын шилдэг заан Энхжаргалын Дарханбат түрүүлж, сумын заан Цогбаярын Тайванхүү үзүүрлэжээ.
Баян-Адарга суманд залуу бөх О.Мөнх-Очир түрүүлж, “Шохнор” дээд сургуулийн оюутан П.Цагаан-Өвгөн үзүүрлэжээ.
Баянмөнх суманд Жаргалтхаан сумын харьяат, МУИС-ийн оюутан, сумын заан Б.Дэчинжүрмэд түрүүлж, Дархан сумын харьяат, “Шонхор” дээд сургуулийн оюутан, Нямхүү үзүүрлэжээ.
Баянхутаг суманд сумын заан Э.Алтаншагай түрүүлжээ.
Биндэр суманд Баян-Адарга сумын харьяат, залуу бөх О.Мөнх-Очир түрүүлж, сумын заан Хурцбаатарын Амарзаяа үзүүрлэжээ.
Бор-Өндөр суманд аймгийн заан Рэгдэлийн Анхбаатар түрүүлж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат аймгийн начин Амаржаргал үзүүрлэжээ. Их шөвөгт сумын заан Саранхүүгийн Тэмүүлэн шалгарсан байна.
Дадал суманд залуу бөх Порков түрүүлжээ.
Дархан суманд сумын заан Цэрэнжав түрүүлж, Бор-Өндөр сумын харьяат Тэмүүжин үзүүрлэжээ.
Дэлгэрхаан суманд аймгийн начин Даваасүрэнгийн Аззаяа түрүүлж, Жаргалтхаан сумын харьяат, аймгийн начин Шаравдоржийн Отгонтөгс үзүүрлэжээ.
Жаргалтхаан суманд аймгийн начин Шаравдоржийн Отгонтөгс түрүүлж, Дэлгэрхаан сумын харьяат аймгийн начин Даваасүрэнгийн Аззаяа үзүүрлэжээ.
Мөрөн суманд с.з Баасандорж түрүүлж, залуу бөх Ууганбаяр үзүүрлэжээ.
Норовлин суманд аймгийн начин Мөнхцогт түрүүлж, залуу бөх Ариунболд үзүүрлэжээ.
Өмнөдэлгэр суманд БХИС-ийн оюутан залуу бөх Алтанцоож түрүүлж, “Аварга” дээд сургуулийн оюутан Амарсанаа үзүүрлэжээ.

Мэдээллийг: Хан Хэнтий аварга дэвжээ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна