Дугараа баяраа олонтойгоо хуваалцлаа

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 10 -нд

Адуутай нөхөрлөсөн эр хүний аархлыг мэдрүүлж, сүүлийн жилүүдэд хавтай сайхан наадаж буй Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Батхүрэлийн Бат-Өлзий морин жилийн босгон дээр Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.
Төрийнхөө их баяр цэнгэлд их морь түрүүлгэх цээжин гүний мөрөөдлөө хоёронтоо биелүүлж, уяачийн жаргалыг амссан тэрээр улс, бүс, “Их хурд”-ын дэвжээнээс 12 түрүү, 26 айргийг хүртэн дээд цолтны эрэмбэнд эрэмбэлэгдсэн нь энэ юм. Тод манлай баяраа олонтойгоо хуваалцахаар энэ сарын 7-ныг сонгон “Баянгол” ресторанд дотны хүмүүсээ цуглуулсан юм.
Шинэхэн Тод манлайн баярыг хуваалцахаар Монголын морины салбарын бүхий л үеийн төлөөлөл, зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байсан юм. 

Д.Баттөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна