Булган аймагт болсон барилдаан

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 02 -нд

Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга БАДАМДОРИГИЙН ТҮВДЭНДОРЖ-ийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаан Булган аймагт боллоо.
Барилдаанд у.з Д.Баасандорж, М.Өсөхбаяр, у.х Н.Түвшинбаяр, у.ө.и.н Э.Энхбат, И.Доржсамбуу нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилджээ.
Барилдааны түрүү бөхөөр Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ шалгарсан бөгөөд түүний хувьд а.з Б.Гантөмөр, у.з М.Өсөхбаяр, Д.Баасандорж, у.х Н.Түвшинбаяр нарыг цувруулан орхиж түрүүлсэн бол олимпын аварга, хөдөлмөрийн баатар, улсын харцага Найдангийн Түвшинбаяр а.а А.Отгонбаатар, у.ө.и.н Э.Энхбат нарыг шороодуулж үзүүр булаажээ. Их шөвөгт улсын заан Дашзэвэгийн Баасандорж, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат нар шалгаран үлдэв.
Дунд шөвөгт улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр, улсын өсөх идэр начин Ишдоржийн Ёндонсамбуу, аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар, Дэлгэрсайханы Амарсайхан нар шалгарчээ. Уран барилдааны шагналыг түрүү бөх, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд “Өнө Мэргэн Хөтөл” компаниас гардуулсан байна.
3-ын даваа
1. У.з Д. Баасандорж – А.н  Б. Өлзийхутаг
2. У.з М. Өсөхбаяр – А.н Д. Мягмардорж
3. У.х Н. Түвшинбаяр – С.з  Х. Батжаргал
4. У.ө.и.н Э. Энхбат – А.н Д.Хишигдаваа
5. У.ө.и.н И. Ёндонсамбуу – С.з Э. Энх-Амгалан
6. А.а А. Отгонбаатар – А.н П. Даваадорж
7. А.а Б. Бат-Эрдэнэ – А.з Б. Гантөмөр
8. А.а Д. Амарсайхан – А.а Д. Тамир

4-ийн даваа
1. У.з Д. Баасандорж – А.а Д. Амарсайхан
2. У.з М. Өсөхбаяр – А.а Б. Бат-Эрдэнэ
3. У.х Н. Түвшинбаяр – А.а А. Отгонбаатар
4. У.ө.ин Э. Энхбат – у.ө.и.н И. Ёндонсамбуу

5-ын даваа
1. У.з Д. Баасандорж –А.а Б. Бат-Эрдэнэ
2. У.х Н. Түвшинбаяр –У.ө.и.н Э. Энхбат
6-ийн даваа
1. У.х Н. Түвшинбаяр – А.а Б. Бат-Эрдэнэ

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна