Архангай аймгийн Ихтамир сумын Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан соёолонгууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдаж, 230 гаран хурдан соёолон гараанаас гарснаас Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбын Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хул тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

А.Чимэг


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна